loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД "ЗӨРЧИЛГҮЙ" ДҮГНЭЛТ ӨГЧЭЭ

2026-05-26

Аудитын шалгалтад нийт 1,012,686,724,100.00 (Нэг их наяд 12 тэрбум 686 сая гаруй) төгрөгийн хөрөнгө, эх үүсвэрийг хамарсан гүйлгээг хянаж баталгаажуулжээ. Тайлант хугацаанд Хэнтий аймгийн ЗДТГ-ын төсвийн гүйцэтгэлийн нийт орлого 844,489,523,900.00 төгрөг, нийт зарлага нь 844,116,922,600.00 төгрөг болж гүйцэтгэсэн байна.

Төсвийн зардлын дотор "Бараа үйлчилгээний бусад зардал"-д зориулж 845,182,200.00 төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэл нь 839,952,579.00 төгрөг буюу 99.3 хувийн биелэлттэй гарчээ.

Мөн урсгал шилжүүлгийн зардалд нийт 171,943,384.92 төгрөг зарцуулсан байна. Үүнээс "Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал"-д 35,073,360.00 төгрөг (төлөвлөгдсөн нь 35,074,000.00 төгрөг), "Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж"-д 25,193,524.94 төгрөг (төлөвлөгдсөн нь 25,272,500.00 төгрөг)-ийг тус тус олгож, төсвийн хуваарилалтыг биелүүлсэн байна.

705982453_1397300132501663_2908267990820889730_n.jpg 234.54 KB