loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"Мөнгөн арвай" яруу найргийн наадамд 16 аймгийн 84 яруу найрагч оролцлоо.  | HuduuMN

"Мөнгөн арвай" яруу найргийн наадамд 16 аймгийн 84 яруу найрагч оролцлоо.

2026-06-08

Өнөөдөр аймгийн Засаг даргын ивээл дор "Мөнгөн арвай" яруу найргийн наадам Хөгжимт драмын театрт боллоо. 

Тус наадмыг аймгийн "Алтан бярга" утга зохиолын нэгдлээс санаачлан Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хөгжимт драмын театртай хамтран зохион явуулсан бөгөөд эхний шалгаруулалтад 16 аймгийн 84 яруу найрагч шүлгээ сойсон байна. 

Наадмын хоёрдугаар шатанд 11 аймгийн 25 яруу найрагч шалгарч, энэ өдөр "Алтан бярга"-ын тайзнаа шүлгэн хүлгээ уралдууллаа. 

Үүнээс 10 яруу найрагч тодрон үлдсэнээс 

Тэргүүн байрт Дархан-Уул аймгийн яруу найрагч М.Уянсүх, 

  Дэд байрт Сэлэнгэ аймгийн яруу найрагч Г.Хашбаатар,

  Гутгаар байрт Ховд аймгийн яруу найрагч М.Дэвээжаргал,

  Тусгай байрт Дорноговь аймгийн яруу найрагч С.Ууганбаяр

  Тусгай байрт Өвөрхангай аймгийн яруу найрагч М.Хургаа нар тус тус шалгарсан байна. 

Аймгийн Хөгжимт драмын театрын нэрэмжит шагналаар Увс аймгийн яруу найрагч Т.Баянсан шагнагдлаа.