loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭНЭ ОНД ЗАВХАН АЙМАГТ “АЛДАРТ ЭХ” НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН ОДОНГООР 34 ЭЭЖ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГООР 204 ЭЭЖ ШАГНАГДАЖ БАЙНА | HuduuMN

ЭНЭ ОНД ЗАВХАН АЙМАГТ “АЛДАРТ ЭХ” НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН ОДОНГООР 34 ЭЭЖ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГООР 204 ЭЭЖ ШАГНАГДАЖ БАЙНА

2026-06-08

ЭНЭ ОНД ЗАВХАН АЙМАГТ “АЛДАРТ ЭХ” НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН ОДОНГООР 34 ЭЭЖ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОНГООР 204 ЭЭЖ ШАГНАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр захирамжаар Завхан аймгийн 34 ээж “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор, 204 ээж “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдаж байна. 

Өнөөдөр буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Улиастай хотноо одонгоо гардаж буй эхчүүдийн шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, Улиастай хотын захирагч Ч.Наранбат нар гардуулан өглөө. 

Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 13 дугаар зарлигийн шинэчилсэн журмаар “Алдарт эх” одонгоо гардаж буй ээжүүд олон байв. Тухайлбал энэхүү журмын дагуу Идэр сумын 80 настай ээж Хаянгийн Лхагвасүрэн “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоо гардан авлаа.

Энэ оны хамгийн залуу “Алдарт эх”-ээр Отгон сумын Баянбулаг багийн ээж 24 настай Бишрэл-Оюуны Баясаа тодорч байна. 

Улс орныхоо ирээдүй болсон үр хүүхдээ эрүүл саруул, зөв сэтгэл, ёс зүйтэй хүмүүжүүлж байгаа ээж бүхэнд баяр хүргэе