Зүрх судасны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор бүсчилсэн сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна.
Завхан аймгийн ЗДТГ, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтарсан уг сургалтад Улсын 2 дугаар төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Увс аймгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, зүрх судасны, дотрын эмч нар хамрагдаж байна.
ХОЛТЕР шинжилгээ гэдэг нь зүрхний цахилгаан идэвхижилийг 24 -168 цаг( 7 хоног) турш тасралтгүй бичиж , хадгалдаг ба зүрхний далд, хавсарсан хэм алдагдлыг илрүүлэх, цахилгаан бичлэгээр илрээгүй өөрчлөлтүүд, зүрхний цусан хангамжийн дутагдал зэргийг илрүүлдэг давуу талуудтай.
Энэхүү сургалтаар холтер, ачаалалтай зүрхний цахилгаан бичлэгийн гардан дадлага хийх юм.