“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” БУЮУ “ХҮҮХДИЙН БАЯР”-ЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ
“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” бол хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний ирээдүйн төлөө анхаарал хандуулах, хүүхэд бүрийн аз жаргалтай амьдрах эрхийг сануулах зорилгоор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдөр юм.
НҮБ-аас энэ жилийн “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Өдөр бүр хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд анхааръя” уриан дор зохион байгуулж байна.
Энэхүү уриан дор Завхан аймгийн “Хүүхдийн баяр”-ын нээлт болов. Арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээж, хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүллээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр сурлага, урлаг, спортоор Олон улс, тив дэлхий, улс, аймагтаа манлайлсан сурагчдыг шагнаж урамшууллаа.
Энэ өдөр нэгдсэн хөтөлбөрийн дагуу хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээнүүд болно.
Үндэстний ирээдүй, Улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан болсон хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэе.