loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭН ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ 3 ТӨРЛИЙН СЕРВИСИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖ, ХУР СИСТЕМД НИЙЛҮҮЛЛЭЭ | HuduuMN

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭН ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ 3 ТӨРЛИЙН СЕРВИСИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖ, ХУР СИСТЕМД НИЙЛҮҮЛЛЭЭ

2026-06-08

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭН ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ 3 ТӨРЛИЙН СЕРВИСИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖ, ХУР СИСТЕМД НИЙЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.

Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.

Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна