loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
1072 ХУВЬЦАА, НООГДОЛ АШИГ ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО | HuduuMN

1072 ХУВЬЦАА, НООГДОЛ АШИГ ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2026-06-10

1072 хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгөх уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Их танхимд зохион байгууллаа.

Уулзалтад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захиалагчийн хэлтсийн дарга Э.Энхтулга, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Чулуундарь, Архангай аймгийн нотариатч Д.Оюунхүү нар оролцож, иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Уулзалтаар 1072 хувьцаа болон ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт, бүрдүүлэх материал, үйлчилгээ авах дараалал, иргэдийн анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулан зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ