loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЛАДАК МУЖИЙН ЗАХИРАГЧИЙГ УГТАН АВЛАА | HuduuMN

ЛАДАК МУЖИЙН ЗАХИРАГЧИЙГ УГТАН АВЛАА

2026-06-10

Энэтхэг Улсын Ладак мужийн захирагч Эрхэмсэг ноён Винай Кумар Саксенагийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд угтан авах ёслолын ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.

Архангай аймаг нь Ладак мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид Ладак мужийн захирагчийг угтан мэндчилж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус айлчлалын үеэр хоёр тал соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, мал аж ахуй, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэж, харилцан туршлага хуваалцах, хамтарсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Архангай аймаг болон Ладак мужийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулах юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Архангай аймаг, Ладак мужийн хамтын ажиллагааны харилцааны эхлэл тавигдаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байсан билээ.