Архангай аймагт 2026 оны 06 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Команд штабын иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр онолын сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Сургалтад аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын удирдах бүрэлдэхүүн, холбогдох албан тушаалтнууд хамрагдаж байна.
Сургалтаар гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн бодлого, төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, үндэсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, газар хөдлөлт, гал түймрийн аюулын үед авах хариу арга хэмжээ, анхны тусламж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, гамшгийн эрсдэлийн үнэлгээ зэрэг сэдвүүдээр ОБЕГ-аас мэдээлэл, сургалт хүргэж байна.
Мөн гамшиг, онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах арга зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, шийдвэр гаргалтын зураглал, шуурхай штабын бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр мэдлэг олгох сургалтууд явагдаж байна.
Тус сургалт нь гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, болзошгүй эрсдэл, гамшгийн үед шуурхай бөгөөд оновчтой ажиллах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэж байна.



