Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд 18 сумын хүүхдийн төлөө зөвлөл цахимаар, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд 88%-ийн ирцтэйгээр танхимаар оролцлоо.
Хурлаар 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнг хэлэлцэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Цагдаагийн газар, Боловсролын газар болон Төвшрүүлэх, Өндөр-Улаан, Хашаат сумдын Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцлаа.
Хурлаас хүүхдийг ахуйн осол, гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ️зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Хуралдааны үр дүнд:
Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид Хүүхдийн ордонтой болох шийдвэрийг гаргаж, шаардлагатай төсөв, хүний нөөцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн, хүүхэд хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өрх бүрийн эрсдэлийг үнэлж, хүүхдэд учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
“Хүүхэд, гэр бүлийн виртуал хөтөч”-ийг өрх бүрт хүргэн ажиллах чиглэл гарлаа.



