loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА | HuduuMN

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-06-10

Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагуудын баримт бичгийн стандарт, бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтад 19 сум болон 40 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 101 албан хаагч хамрагдаж байна.

Сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мөрдөж буй хууль, дүрэм, журам, баримт бичгийн стандарт, байгууллагын архивын үйл ажиллагааг зөв зохион байгуулах, цахим болон цаасан суурьт баримтын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Мөн оролцогчид ажлын туршлагаа харилцан солилцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байна.