loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2026-06-10

Улсын хэмжээнд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгах, таслан зогсоох чиглэлээр зохион байгуулж буй үзлэг, хяналт, шалгалтын ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нийслэл болон 21 аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ.

Үүний дараа Архангай аймгийн Онцгой комисс хуралдаж, 2026 оны 6 дугаар сарын 2-ноос 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэх үзлэг, хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Тус ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, арилгах, хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн үзлэг, шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах,

Аймгийн Онцгой комиссоос үзлэг, хяналт, шалгалтын ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, сумдын Онцгой комисс болон холбогдох байгууллагуудтай хамтран орон нутгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.