БУЛГАНЧУУД ОРЧИН ҮЕИЙН ХАЛУУН УС, САУН, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРТОЙ БОЛНО
Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган аймгийн төвд халуун ус, саун, нийтийн угаалгын газрын цогцолбор барих төслийг хэрэгжүүлэх “Биг Бюлдинг” ХХК-тай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд “Биг Бюлдинг” ХХК нь зоорийн давхартай, хоёр давхар иж бүрэн цогцолборын барилгыг 2027-2028 онд барьж, ашиглалтад оруулах юм.
Тус цогцолбор ашиглалтад орсноор Булган аймгийн иргэдийн ахуйн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, орчин үеийн шаардлага хангасан нийтийн үйлчилгээний шинэ орчин бүрдэх юм.
“Биг Бюлдинг” ХХК нь барилга, дэд бүтцийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй туршлагатай аж ахуйн нэгж бөгөөд Булган сумын 5-р багт 2 блок, 9 давхар орон сууц, “Suite” худалдаа үйлчилгээний төв, мөн дахин төлөвлөлтийн хүрээнд орчин үеийн шийдэл бүхий “Булган Молл” худалдаа үйлчилгээний төвийг барьж ашиглалтад оруулсан.
Ийнхүү тус компани нь орон сууц, худалдаа үйлчилгээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.