МҮХАҮТ-ЫН БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЭРЭЭН ХОТЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ХОРООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалтын үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Булган аймаг дахь салбарын дарга Д.Оюунгэрэл БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотын Худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь МҮХАҮТ-ын Булган аймаг дахь салбар болон Эрээн хотын Худалдааг дэмжих хорооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, мэдээлэл солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм