loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨС ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС БИЙ БОЛНО Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалтын хүрээнд Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Нүнжигт өргөө” ХХК-тай нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж

2026-06-09

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨС ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС БИЙ БОЛНО

Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалтын хүрээнд Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Нүнжигт өргөө” ХХК-тай нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд “Нүнжигт өргөө” ХХК нь “Булган орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Булган сумын 5-р багийн Хатанбаатар С.Магсаржавын 2 дугаар гудамж болон Л.Энэбишийн 2 дугаар гудамжны дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орчин үеийн үйлчилгээний шийдэл бүхий орон сууцыг барих юм.

Тус компани нь орон сууцны барилгын чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд Булган сумын 5-р багт 5 давхар 10 айлын болон 5 давхар 20 айлын орон сууцуудыг амжилттай барьж ашиглалтад оруулсан. Мөн Бүрэгхангай сумын шинэ суурьшлын бүсэд 5 давхар, 20 айлын орон сууц барих төслийг эхлүүлж энэ сард багтаан дуусгахаар ажиллаж байна. 

Энэхүү хамтын ажиллагаа нь иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хот төлөвлөлтийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах