"Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс, орон нутгийн хүн амын тоонд үндэслэн төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээний стандарт, нормативын шаардлагыг үе шаттайгаар хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй, таатай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлсэн байна.” гэж, Шинэ сэргэлтийн бодлогын 4.2 дахь хэсэгт “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.” гэж тус тус заасан. Иймд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших шилжилт хөдөлгөөнийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нэгдсэн мэдээлэл өгөх зорилго бүхий Huduu.mn системийг 2023 онд ашиглалтад оруулсан.
huduu.mn системийн хамрах хүрээ:
Систем нь 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын аймаг дахь 21 хэлтэс, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын нэгтгэсэн нээлттэй мэдээллийг агуулна.huduu.mn системийн хэрэглэгч:
Систем ашиглах нөхцөл: