loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Дорнод аймаг

613

Эдийн засаг


Аймгийн 14 сум, 67 багт 84,6 мянган хүн (24919 өрх) буюу улсын нийт хүн амын 2.5 хувь оршин суудаг. Хүний хөгжлийн индекс 2021 онд 0.740 буюу улсад 21 аймгаас 4-рт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд жилдээ 999,5 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өрсөлдөх чадварын үзүүлэлт болох эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг зэрэг голлох үзүүлэлтүүдээр жигд тэнцвэртэй хөгжиж байна. Мөн эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашгийн үзүүлэлтүүд нь бусад аймгуудын дундаж үзүүлэлтээс дээгүүр, бизнесийн эрх зүй, хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, эдийн засгийн үзүүлэлтүүд улсын хэмжээнд 4 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Аймгийн эдийн засгийн салбарын бүтэц бусад аймгуудаас ялгаатай бөгөөд гол салбар нь аж үйлдвэр юм. 2021 оны байдлаар аймгийн ДНБ-д аж үйлдвэрийн салбар 50.1 хувь, хөдөө аж ахуй 31.5 хувь, үйлчилгээний салбар 18.4 хувийг эзэлж байгаа нь уул уурхай, цахилгаан эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн салбар нь хөгжиж буйг харуулж байна. Дорнод аймаг нь дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах харьцангуй давуу нөхцөлтэй бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэх газрын баялаг нөөцдөө тулгуурлан технологи шингээсэн үйлдвэрлэл бүхий үр тариа, хүнсний ногоо, малын тэжээл бүхий газар тариалан, мах, сүүний чиглэлийн экспортын баримжаатай эрчимжсэн фермерийн аж ахуй хөгжүүлэх, хилийн болон хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх” эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх боломжтой юм.

Бизнес орчин


Газарзүйн байршлын хувьд хоёр улстай хиллэж, зөвхөн Зүүн бүсийн төдийгүй, хил дамнасан бүс нутгийн эдийн засаг, худалдааны зангилаа төв болж, аялал жуулчлал, газар тариалан, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих таатай нөхцөлтэй бөгөөд Монгол Улсын далайд гарах олон гарцын уулзвар болох хилийн 6 боомттой, агаарын тээвэр, төмөр зам, эрчим хүч, уул уурхай зэрэг бусад аймаг, хотуудтай харьцуулахад хөгжлийн олон давуу талтай.

Дэд бүтэц


“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасны дагуу Хөөт- Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам байгуулагдахаар улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдан төслийн ажил сонгон шалгаруулалтын шатанд байна. Чойбалсан хот нь агаарын тээврийн хувьд олон улсын зангилаа хот болох бөгөөд Чойбалсан хотын олон улсын нисэх онгоцны буудал нь дотоодын нислэгээс гадна Манжуур, Хайлаар чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэж байсан бөгөөд цаашид Чойбалсан-Халхгол, Чойбалсан-Эрээнцав чиглэлд дотоодын, мөн Чойбалсан-Рашаант, Чойбалсан-Чита чиглэлд гадаадын тогтмол шууд нислэгийг хийж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой бүс нутаг юм

Аюулгүй байдал


Эрчим хүчний дотоодын найдвартай эх үүсвэрээр хангагдсан бөгөөд тээврийн салбарт зорчигч болон ачаа эргэлтээр автозамын тээвэр нь голлох үүрэгтэй бөгөөд Чойбалсан хотоос Эрээнцавын боомтоор дамжин ОХУ-тай төмөр замаар холбогдсон, Зүүн Ази, Европтой болон хамгийн ойр далайд гарах 5-6 гарцуудтай шууд холбогдох боломжтой. Төвлөрсөн болон бие даасан инженерийн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн тоогоор бусад аймгуудаас 6-т эрэмбэлэгддэг бөгөөд аймгийн төв Чойбалсан хотын хэмжээнд 2022 оны байдлаар 5 ба түүнээс дээш давхартай орон сууц 136 байгаа ба орчин үеийн амины орон сууцны хорооллууд ихээр нэмэгдэж байна. Дорнод аймагт 2016-2022 онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1448 айлын орон сууцны 29 барилга ашиглалтад оруулсан байна