Гарчиг
Сүлд
Сэлэнгэ аймаг
853
Засаглал
Эдийн засаг
- ДНБ-ний хэмжээгээр гуравдугаарт ордог
- Аж үйлдвэр, барилгын салбарын борлуулалт болон энэ салбарын хөгжлөөр улсад 3-5 дугаар байрт эрэмбэлэгддэг
- Монгол улсын газар тариалангийн гол бүс нутаг
- Тариалсан талбайн хэмжээгээр улсад нэгдүгээрт
- Улсын хэмжээний үр тарианы 50-60 хувь, төмс хүнсний ногооны 25-30 хувийг үйлдвэрлэдэг
- Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх бааз суурь сайтай
- Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин гадаад худалдааны эргэлт болон зорчих хөдөлгөөний урсгал ихтэй
- Байгалийн баялагийн нөөц ихтэй (ус, ой мод, хөрс, ургамал, элс, жимс жимсгэнэ гэх зэрэг байгалийн дагалдах баялаг) бөгөөд түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн
- Уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн
- Байгалийн үзэсгэлэнт газар болон газар тариалан, эрчимжсэн мал ахуйн үйлдвэрлэлд түшиглэсэн аялал жуулчлал хөгжих таатай нөхцөлтэй
- Том зах зээлүүдэд ойр байрлалтай нь бүтээгдэхүүний борлуулалтад эерэг нөлөөтэй
- Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн тоогоор 2-3 дугаарт эрэмбэлэгддэг
- Томоохон аж ахуйн нэгжийн тоогоор улсад 6 дугаарт эрэмбэлэгддэг
Бизнес орчин
- Нийслэл Улаанбаатар хотоос харьцангуй ойр, 320 км-т оршдог
- Нийслэлийн дараа орох хоёр том хоттой буюу хоёр том зах зээлд ойр байршилтай
- ОХУ-тай хил залгаа, Алтанбулаг боомттой нь гадаад худалдааны таатай нөхцөл болдог
- Орхон Сэлэнгийн сав газар байршилтай нь газар тариалан эрхлэхэд таатай
- Байгалийн нөөц, ашигт малтмал элбэг нь уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл болдог. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт гүний боржин тархсан, Улаантолгой, Шарын голын нүүрс, Төмөртэй, Төмөртолгойн төмөр, Их алтат, Бугант, Толгойтын алт болон барилгын материалын нөөц элбэг.
- Байгалийн үзэсгэлэнт газар олонтой, аялал жуулчлал хөгжихөд тааламжтай
Дэд бүтэц
- Ази Европыг холбосон олон улсын төмөр зам, хатуу хучилттай засмал зам аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг дэд бүтэц бүрэн хөгжсөн аймаг.
- Аймгийн төв нь төмөр зам болон асфальтан хучилттай замаар нийслэлтэй холбогдсон.
- 17 сум, 6 тосгон цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон.
- 14 сумын төр төсвийн болон аж ахуйн нэгж байгууллага нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон
- 16 сум суурин газар нь өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдож нийт өрхийн 90 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон
- Үүрэн холбооны сүлжээг өргөжүүлж, хэрэглэгчдийн тоог жил бүр нэмэгдүүлэн, 2022 оны байдлаар нийт иргэдийн 98.1 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 96,2 хувьд хүрсэн.
- Төмөр зам ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд хилийн байнгын чухал гарцын нэг
- Аймгийн 17 сумын 70 гаруй хувь нь буюу 12 сум нь хатуу хучилттай замаар холбогдсон.
- Бензин шатахууны үнэ харьцангуй хямд, 1-3-т эрэмбэлэгддэг
- Уст цэгийн хүртээмж сайн