loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Хөвсгөл аймаг

764

Засаглал


Бэлгэ тэмдэг Хөвсгөл аймгийн бэлгэ тэмдэг нь аймгийн сүлд тэмдэг, далбаа бөгөөд эрт эдүгээ түүхэн онцлог, бат бэх оршин тогтнохыг бэлгэдэл болно.

Хөвсгөл аймгийн сүлд

Бадам цэцгэн суурь: Бадамлянхуа язгуурт уг цэцгэн хээг ариун дагшны бэлгэдэл болгон хэрэглэв Зэндмэнь хээ: Ертөнцийн бүх юмс гал, ус, шороо гурваас тогтдог гэсэн эртний гүн ухааны үзлийн дагуу бий болсон тэмдгийг орчин цагийн шинэ агуулгаар үзэсгэлэнт байгалиа хамгаалах бэлгэдэл болгон хэрэглэв. Таван сум: Алунгуа эхийн сургаал эв нэгдлийн бэлгэдэл болгов Хөвсгөл гэсэн үгийн эвхмэл монгол бичиг: Эрдэм боловсрол түүх соёлын дурсгалт эртний уламжлалыг бэлгэдсэн Туг сүлд: Хубилай хааны үед “Хан хүний харьяа байх есөн их бэлгэ буй” хэмээн, тэргүүнд Хараа ихт хар туг хэмээн зарлигдсан байдаг. Хотгойдын үндэсний баатар Шадар ван Чингүнжав “Эх орон тусгаар тогтнолын төлөө” уг тугийн дор тэмцлээ явуулж байсан зэргийг бэлгэдэн бүтээв.

Эдийн засаг


Хөдөө аж ахуй:

Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Үүний дотор мал аж ахуй голлох байр суурийг эзэлдэг.

Бизнес орчин


Аялал жуулчлал: Аймгийн хэмжээнд нийтдээ 68 жуулчны бааз, 5 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ба нэг ээлжиндээ 8000 орчим жуулчин хүлээж авах хүчин чадалтай. Нийт жуулчны баазуудын 53 хувь буюу 34 нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор үйл ажиллагаа явуулж жилдээ 40000 орчим гадаад, дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлж байна.

Монгол улсад ирж буй жуулчдын 20 орчим хувь нь манай аймгийг зорин ирж унаган байгаль, түүх соёл, нүүдэлчин ахуй, морин болон явган, дугуйн аялал, үндэсний баяр наадам, мөсний баяр, цаатан фестиваль, сарлаг фестиваль, спорт загасчлалын төрлүүдийг сонирхож ирдэг.

Аюулгүй байдал


Цаг агаар:

Хөвсгөл аймаг нь эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд цельсийн 49-52 хэм хүртэл хүйтэрдэг бол зуны улиралд цельсийн 34 хэм хүрч халах нь бий. Жилийн хамгийн хүйтэн үе нь нэгдүгээр сар бол хамгийн дулаан үе нь долдугаар сар юм. Дундаж хур тунадасын хэмжээ нутгийн хойд хэсгээр 300-400 мм байдаг бол өмнөд хэсгээрээ 200- 300 мм байдаг.