Гарчиг
Сүлд
Видео мэдээлэл
Ховд аймаг
Засаглал
Монгол Улсын хууль тогтоомж, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, төрийн албаны шинэтгэлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүний хөгжлийг дэмжсэн “Стандарттай Шинэ Ховд”-ын төлөө хүчээ нэгтгэе” уриатай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн зорилго, зорилт, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хэлбэрэлтгүй хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх ажлыг оновчтой зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол уриа болсон Хүний хөгжлийн үзүүлэлтээр 2021 оны жилийн эцсийн дүнгээр манай аймаг 0,740 үзүүлэлтээр улсын дундажаас 0,036 пунктаар доогуур, бүх бүсүүдийн дундажаас дээгүүр, Орхон /0,822/, Өмнөговь /0,759/, Дархан уул /0,753/ аймгуудын дараа 4 дүгээр байранд Дорнод /0,740/ аймагтай нэг түвшинд байна.
Аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2020 онд 578,3 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 710,2 тэрбум төгрөгт, 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 946,6 хүрч, сүүлийн 3 жилд 368.3 тэрбум төгрөгөөр буюу 63,6 хувиар өсөж, аймгийн эдийн засаг жилээс жилд тэлж, зөвхөн хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбараас хамаардагаа больж, олон тулгуурт болж байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 10,4 сая төгрөгт хүрлээ.
Ховд аймаг улсын төсөвт 3893,5 сая төгрөг оруулахаас 4597,1 сая төгрөг оруулсан нь 118 хувийн, аймгийн төсөвт 5647,2 сая төгрөг оруулахаас 13418,2 сая төгрөг оруулсан нь 237,6 хувийн, сум орон нутгийн төсөвт 16532,5 сая төгрөг оруулахаас 15859,5 сая төгрөг оруулсан нь 95,9 хувийн гүйцэтгэлтэй байна.
2022 онд аймаг, сумдын төрийн сангийн системд нийт 179 байгууллагын 1079 данс байршиж 270.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалын гүйлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр хийж харилцагч байгууллага, иргэдэд санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай гүйцэтгэж байна.
Аймаг, сумын төсөвт өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар нийт орлогоор 23316,2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 29395,7 сая төгрөг оруулж 126,1 хувийн биелэлттэй байна. Үүнээс татварын орлогоор 21813,5 сая төгрөг төвлөрүүлэхээс 27224,3 сая төгрөг оруулж төлөвлөгөө 124,8 хувиар, татварын бус орлогоор 1402,6 сая төгрөг төвлөрүүлэхээс 2019,0 сая төгрөг оруулж, төлөвлөгөө 143,9 хувиар, хөрөнгийн орлогоор 100,0 сая төгрөг төвлөрүүлэхээс 152,3 сая төгрөг төвлөрүүлж 152,3 хувиар тус тус биелсэн байна.
Төрийн бүтээмжийг сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор аймгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан http://khovd.igovernment.mn, гүйцэтгэлийн удирдлага мэдээллийн цахим сан http://plan.igovernment.mn-ыг нэвтрүүлж, орон нутгийн бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг цахим хэлбэрээр хянах, тайлагнах ажлыг гүйцэтгэдэг боллоо.
2022 онд сумдаас Эрдэнэбүрэн, Цэцэг, Жаргалант, Манхан, Мянгад зэрэг 5 сум, багуудаас Булган сумын Баянгол, Дуут сумын Хөх бэлчир, Жаргалант сумын Алагтолгой, Бугат, Манхан сумын Төгрөг гол, Мөнххайрхан сумын Борт, Мянгад сумын Чацаргант, Ховд сумын Дунд ус зэрэг 8 баг тус тус тэргүүний сум, багаар, Эрүүл мэндийн газар /Зооноз өвчин судлалын албатай/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Онцгой байдлын газар зэрэг 7 байгууллага тус тус тэргүүний байгууллагаар шалгарлаа.
Аймгийн Засаг даргын “Хүний хөгжлийг дэмжсэн Стандарттай Шинэ-Ховдын төлөө хүчээ нэгтгэе” уриатай 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн явцыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаанаас 84,85 хувьтай “Хангалттай” хэрэгжсэн гэж дүгнэлээ.
Сайн засаглалыг бэхжүүлж, төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх байгууллагын стратеги зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж байна.
Чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001-2015 буюу (MNS-ISO:9001-2016), Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO:14001-2015 бүлэг стандартыг 9 байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлж, анхны баталгаажуулалтын дагуу магадлан хянах аудит хийгдэж байгаа бөгөөд Жаргалант, Дарви, Дөргөн, Мянгад сумд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 буюу (MNS ISO 9001-2016) стандарт нэвтрүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай гэрээ байгуулан зөвлөх үйлчилгээ авч байна.
Эдийн засаг
Эдийн засгийн чиглэлээр:
Аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2020 онд 578,3 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 710,2 тэрбум төгрөгт, 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 946,6 хүрч, сүүлийн 3 жилд 368.3 тэрбум төгрөгөөр буюу 63,6 хувиар өсөж, аймгийн эдийн засаг жилээс жилд тэлж, зөвхөн хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбараас хамаардагаа больж, олон тулгуурт болж байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 10,4 сая төгрөгт хүрлээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны 12-р сарын байдлаар 178.4 тэрбум төгрөг, нийт борлуулалт 819.1 тэрбум төгрөг болсон байна.
Тус салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны 3-р сарын байдлаар 60.3 тэрбум төгрөг, нийт борлуулалт 208.1 тэрбум төгрөгт хүрч нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 36.4 (152.3 хувиар) тэрбум төгрөгөөр, нийт борлуулалт 63.9 (44.3 хувиар) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Нийт үйлдвэрлэлийн 92.5 хувийг уул уурхай, олборлолт, 1.0 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 5.4 хувийг цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар, 1.1 хувийг ус хангамжийн салбарын үйлдвэрлэлт эзэлж байна.
Хөдөө аж ахуйн салбар: Аймгийн хэмжээнд 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 3472.8 мянган толгой мал тооллогдсон. /үүнээс: 149.3 мян адуу, 205.2 мян үхэр, 29.5 мян тэмээ, 1242.8 мян хонь, 1845.9 мян ямаа /
Энэ хавар аймгийн хэмжээнд нийт 1 сая 412 мянган эх мал төллөхөөс 524.5 мянга буюу 37.1% нь төллөөд байна.
Аймгийн хэмжээнд 41.3 мянган мал хорогдсон байна. Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний 3 сард аймгийн хэмжээнд 41.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 35.0 мянган толгой малаар өссөн байна.
Аймгийн хэмжээнд 2022 онд 3148.8 га-гаас 27.6 мянган тонн ургац хураан авч урьд оныхоос 373.7 тонноор буурсан дүнтэй, буудай 4.2 тонн, арвай 0.5 тонн, овьёос 5.5 тонн, бэлтгэсэн өвс 2044.1 тонн, жимс жимсгэнэ 205.7 тонн, хүнсний ногоо 14861.7 тонн, төмс 8897.0 тонн ургац хураасан байна.
Энэ хавар үр тариа 231 га-д, тэжээлийн ургамал 650 га-д, төмс 800 га-д, хүнсний ногоо 1424 га-д, нийт 3694 га талбайд тариалалт хийж, 28,6 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байна.
Санхүү, төсвийн чиглэлээр: Манай аймгийн хувьд төсвөө өөрөө бүрдүүлдэг, цаашлаад бие даасан эдийн засагтай болох зорилттой ажиллаж байна.
2020 онд аймгийн нийт төсвийн орлого 23,6 тэрбум төгрөгөөр батлагдсанаас өөрийн орлогоор 12,6 тэрбум төгрөг буюу 53,8 хувийг аймаг өөрөө бүрдүүлж, 10,9 тэрбум төгрөг буюу 45 хувийг улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлж байсан бол 2021 онд нийт төсвийн орлого 25,9 тэрбум төгрөг, үүнээс өөрийн орлогоор 16,6 тэрбум төгрөг буюу 64,5 хувийг аймаг өөрөө, өнгөрсөн 2022 онд нийт төсвийн орлого 33,9 тэрбум төгрөг, үүнээс 27,1 тэрбум буюу 79,9 хувийг аймаг өөрөө бүрдүүлсэн байна.
2023 оны 1 дүгээр улиралын байдлаар Аймгийн төсөвт 13.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 17.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төлөвлөгөө 4.6 тэрбум төгрөгөөр буюу 36.7 хувиар, үүнээс татварын орлогоор 4.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 10.0 тэрбум төгрөг орж төлөвлөгөө 5.1 тэрбум төгрөгөөр буюу 2 дахин давж биеллээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 6.0 тэрбум төгрөгөөр буюу 4 дахин хувиар тус тус давж, татварын бус орлого, хөрөнгийн орлого тасарсан урьдчилсан гүйцэтгэлтэй байна.
Өнгөрсөн 2022 оны эцсээр банкуудын нийт актив хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өсч 279.4 тэрбум төгрөгт хүрч баруун бүсийн нийт активын 24.2 хувийг эзэлж байв.
Монгол банкны мэдээгээр 2023 оны 1 дүгээр улиралд 288.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаагийн 2.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.4 хувийг чанаргүй зээл эзэлж байна.. Банкны харилцах дансны үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 15.0 тэрбум төгрөг буюу 35.9 хувиар өсч 56.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буюу 4.9 тэрбум төгрөгөөр буурч хадгаламжийн дансанд 139.1 тэрбум төгрөг байршиж байна. Нийт хадгаламжийн 18.7 хувийг хугацаагүй хадгаламж, 81.3 хувийг хугацаатай хадгаламжийн үлдэгдлүүд эзэлж байна
Бизнес орчин
Буянт сумын нутагт “Вестерн Холд “ ХХК нь жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн аймгуудын цементийн хэрэглээг бүрэн хангах “Ховд эко цементийн үйлдвэр”-ийг барьж ашиглалтад оров.
Аюулгүй байдал
Аймгийн хэмжээнд иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд давсны хэрэглээний мэдээлэл сурталчилгааны 7 хоногийг зохион байгуулж иргэдэд мэдээлэл хүргэжээ. Менингкоккт халдвартай тэмцэх сургалтад 20 эмчийг хамруулж, ЕБС-ийн сурагчдад амны хөндий гарын ариун цэвэр сургалтыг зохион байгуулж, бүх сургууль хамрагдлаа. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн 11 удаагийн сургалтаар 770 хүн, эрүүл мэндийн чиглэлээр зохион байгуулж, 6 удаагийн аян, эрүүл мэндийн тэмдэглэлт өдөр 7 удаа тус тус зохион байгуулав.
18-25 насны залуучуудыг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах арга хэмжээний хүрээнд цэрэг татлагын үеэр 215, эрт илрүүлгийн үзлэгээр 51 иргэнийг хамрууллаа. Эрүүл мэндийн үзлэгээр өөрчлөлттэй гарсан иргэдийг сум, өрхийн эмнэлгийн хяналтад шилжүүлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авч байна. МУИС-ын харьяа Ховд салбарын 18-25 насны нийт 800 оюутны 74 хувь, Хөгжил политехник коллежийн 171 оюутны 47 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаад байна. Мөн БОЭТ-ийн өсвөрийн кабинет мэргэшсэн эмч, сувилагчтайгаар өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор өсвөр үеийн тусламж үйлчилгээний кабинет ажиллаж эхэлсэн бөгөөд амбулаториор үйлчлүүлсэн нийт 57 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэн, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Нийт 11 удаагийн сургалтаар 625 гаруй ЕБС-ийн сурагчид, политехник коллежийн оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулсаар байна. Үе тэнгийн сургагч багшид 1 удаагийн сургалтаар нийт 30 сурагч бэлтгэгдэж, Y-PEER сурагч нартай 1 удаагийн сургалт зөвлөгөөн хийлээ.
Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний хяналтыг сайжруулан, өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр эхийн эндэгдлийн 2 тохиолдол, эхийн ноцтой хүндрэлийн 5 тохиолдол, хүүхдийн 11 тохиолдлыг магадлан хэлэлцэн, дүгнэлт гарган, тулгамдсан асуудал дээр шийдвэр гарган, холбогдох материалуудыг ЭХЭМҮТ-ийн ТСА-д хүргүүлэн ажиллалаа. Жирэмсэн эхчүүдэд тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор БОЭТ-ийн ЭБЭК-ийн өртөмтгий хяналтын 3 кабинет, дотрын эмчийн кабинет болон эрчимт эмчилгээний өрөөг хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжөөр ханган, сумдын эмч нарт эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр зөвлөх, тэргүүлэх, ахлах зэргийн 4 эмч 7 хоног бүр телеграмм, цахим, утсаар зөвлөгөө өгч, сумдын болон ЭБЭК-ийн эмч нарыг эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж, үйлчилгээний урт богино хугацааны ажлын байрны дагалдан болон танхимын сургалт хамруулан мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна. Хүүхдийн хөгжлийг үнэлж, хөгжлийн хоцрогдол ба бэрхшээлийг эрт илрүүлж, оношлох, тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чадварыг хамгаалах, тэдний амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 117 сая төгрөгний санхүүжилттэйгээр 31 төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий 3 өрөө 2022 оны 6 сарын 1-нд “Хүүхдийн хөгжлийн үнэлгээний кабинет” байгуулсан. Кабинетээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийж, сургагдсан сэтгэл засах эмчилгээний мэргэжилтэн, сэргээн засалч нар тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан ба 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 15,7 промиль болж өнгөрсөн оноос 1,7-оор буурч, эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 136,6 просантимиль болж, 5 эх ноцтой хүндэрч амь нас нь аврагдсан байна. 2022 оны байдлаар төрөлхийн хөгжлийн гажигтай төрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 5 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй бөгөөд үүнд: ананцефалия 2, гидропс- 1, гидроцефалия-1 амьдралд үл нийцэх тохиолдлуудыг илрүүлж заалтаар тасалж, уруул, тагнайн сэтэрхий-6, хүйн 2 судастай-4 тохиодлыг оношилж илрүүлсэн байна. Мөн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт хугацаанд нь оношилж илрүүлэх зорилгоор эх барих, эмэгтэйчүүдийн эмчийг эх, ургийн анагаах ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэн ЭХЭМҮТ-д суралцуулж байна.
МХЕГ-ын 2022 оны 01/16 дугаар удирдамжаар Зэрэг, Дуут, Буянт сумдын ундны усны эх үүсвэр болох 13 худагт хяналт шинжилгээг хийгээд байна. Алтай сумын 2 гүний худагт ус зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулав. Ховд хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтыг аймгийн Цагдаагийн газар хариуцан ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд Жаргалант сумын малчны хороололд хувийн хэвшлийн өөрийн хөрөнгөөр 620 харьцаатай 2 ширхэг өвлийн хүлэмж баригдаж байна. Германы хамтын ажиллагааны Биологийн олон янз байдлыг хамгаалах “Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслөөс Мянгад–2, Жаргалант-1, Буянт-1, Үенч–2, Булган–1, Манхан-1 нийт 6 суманд 620 харьцаатай 8 хүлэмжийг 8 иргэн, аж ахуйн нэгжид 80.0 сая төгрөгийн санхүүжилтаар санхүүжүүлэн олгов. 2022 онд орон нутгийн төсвөөс 150,0 сая төгрөг төсөвлөн өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулахаар төсвийг Жаргалант суманд эрхийг нь шилжүүлсэн байна.