Гарчиг
Сүлд

Видео мэдээлэл
Орхон аймаг
Засаглал
Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч аймгийн засаг дарга нь хотын захирагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг бөгөөд 5 хэлтэс бүхий аймгийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, Цагдаа, Татвар, Статистик, Нийгмийн даатгал, Гааль, Хөдөлмөр халамж үйлчилгээ, Эрүүл мэнд, Боловсрол соёл, Биеийн тамирын газар зэрэг 20 гаруй агентлагаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байна.
Эдийн засаг
Жилдээ 26 сая тонн зэс, молибдений баяжмал, уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгний үйлдвэр ажилладаг. Мөн өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй, соёл урлаг, боловсрол, эмнэлэг, үйлчилгээний газруудтай томоохон хэмжээний аж үйлдвэрийн хот юм.
Баян-Өндөр суманд 900 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас зэс молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивд төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог
Бизнес орчин
Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хойд бүс- Эрдэнэт 2025” эдийн засгийн форум тавдугаар сарын 6-ны өдөр боллоо. Аймгийн ЗДТГ-аас Эрдэнэт үйлдвэртэй хамтран анх 2017 онд “Бизнес форум” нэрийн дор аймгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт татах, Эрдэнэт хотоо хөгжүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой байлгах орон нутгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр хэлэлцэж эхэлсэн форумыг хоёр жил тутамд зохион байгуулах болжээ.
Дэд бүтэц
Орхон аймаг нь Баян-Өндөр болон Жаргалант гэсэн хоёр сумтай. Баян-Өндөр сум 1994 онд байгуулагдсан. 26 багтай үүнээс 7 баг хотын төвд 19 баг гэр хороололд байдаг. Хүн ам 104,800 гаруй хүн амиай. Хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд 1-р байранд ордог. БНХАУ болон ОХУ-тай төмөр замаар холбогдсон бөгөөд аялал жуулчлалд чухал ач холбогдолтой. Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотын дараа орох хамгийн том сум юм.Хүн амын тоогоор Орхон аймгийн 2 сумаас нэгд, хүн амын нягтралаар хамгийн өндөр /5.9хүн/га/ сум юм.
Аюулгүй байдал
Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, хөгжлийн жилийн төлөвлөгөөний уялдааг хангаж бодлогын түвшинд ауюлгүй байдлыг хэрэгжүүлэхдээ дараах байдлаар тодорхой үр дүнд хүрээд байна. Иргэдийг аюулгүй, тав тухтай, сэтгэл амгалан сурч боловсрох, амьдрахад нь чиглэл бүрээр бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Ногоон хотын жишигт нийцүүлэн төлөвлөж, ногоон зээл, зам харилцаа, инженерийн дэд бүтцийг сайжруулах, барих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, тохилог орчныг бүрдүүлж, хотын соёлыг төлөвшүүлж байна.
Боловсрол
ОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ЗААСАН ЧИГ ҮҮРЭГ
28 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага
28.1.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.
28.2.Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс харьяа нутаг дэвсгэртээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 28.2.1.боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
28.2.2.хичээл, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээ, технологи болон зайн, цахим сургалтыг хөгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
Эрүүл мэнд
Мөн Монгол-Японы хамтарсан “Эрдэнэт Медикал” оношилгоо, эмчилгээний төв ажилладаг. Уг эмнэлэг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, оношилгоо, эмчилгээгээрээ Монгол Улсад дээгүүрт жагсдаг.
БОЭТ-ийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих төв” ажилладаг. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгээрээ дагнадаг. Мөн бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.
Аялал жуучлал
Дэлхийн хамгийн өргөн сүлжээнд эх орныхоо зураглалыг холбох зорилготой Google Street View төслийн залуус Улаанбаатар хотоос 400 гаруй километрийн зайтай Орхон аймгийн Эрдэнэт хотыг зорилоо.
Эрдэнэтчүүд өөрийн аймгийн онцлог давуу тал, аялал жуулчлалын нөхцөл, нөөц боломжинд тулгуурлан аялал жуулчлалын эерэг дүр төрх бүхий аялагч жуулчдын зорин ирэх газар болгон хөгжүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байгаа юм байна.
Газар зүй
Эрдэнэт, Мэдээлэл Хаана байна Эрдэнэт, Баян-Өндөр, Орхон, Монгол Улс, байршил газрын зураг дээр Монгол улс. Тодорхой газар зүйн координат, өргөрөг, уртраг — 49.054082, 104.0716533.
Эрдэнэт энэ нь цагийн бүсэд оршдог Улаанбаатарын стандарт цаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээ юм заасны дагуу хүн ам — 79.6 мянга. (2.6% монгол улсын нийт хүн амын). Албан ёсны валютын — MNT (Монгол төгрөг).
Уур амьсгал
Орхон аймаг нь Монгол орны ургамал газарзүйн мужлалаар ойт хээрийн бүст Хангай нурууны салбар уулс Бүрэнгийн нурууны өвөрт Орхон, Сэлэнгийн сав газарт далайн түвшнээс дээш 1300м-н өндөрт уртрагийн 1050 56/, 019//,өргөрөгийн 490 29/ 110//оршдог Агаарын даралт: Станцын түвшин дэх агаарын даралтын
сарын дундаж утга 869.0-869.1 г/Па, хамгийн их даралт нь 891,0-891.5 г/Па, хамгийн бага нь 850,9- 851,3. г/Па хооронд хэлбэлздэг.
Ургамал, амьтан
ЭРДЭНЭТИЙГ НОГООРУУЛАХ ЭРХЭМ ХҮСЭЛ
“Орхон аймаг, Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” баримт бичигт...”Ой, амьтан, ургамлыг хамгаалж, тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар үр дүнтэй төлөвлөлт хийх, иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгож, байгаль орчныг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэн, эрүүл, аюулгүй таатай орчин бүхий “НОГООН ХОТ”-ыг бий болгоно” гэжээ.