Хөдөөгийн сэргэлт
- Эхлэл /
- Хөдөөгийн сэргэлт
Аймгийн Засаг дарга Г.Чинбат Тонхил суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.
✅ Уулзалтын үеэр “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Явуулын эмнэлэг” тус суманд ажиллаж байгааг онцолж, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалав.
✅ Мөн сумын хөгжил, бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн гаргасан санал хүсэлтийн дагуу:
✅ Түүнчлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, сумын удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажиллав.
Иргэдийн оролцоо, санал санаачилга нь орон нутгийн хөгжлийн чухал тулгуур билээ.























