Гарчиг
Сүлд
Баян-Өлгий аймаг
Эдийн засаг
Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23 өдрийн хуралдаанаар “Цагааннуур” чөлөөт бүс 2023 оноос байнгын ажиллагаатай болгохоор шийдвэрлэв.
Бизнес орчин
Баян-Өлгий аймгийн сүүлийн 2 жилийн судалгаагаар жуулчдын тоо жил бүр өссөөр 2021 онд 28000, 2022 онд 42000 хүрсэн байна. Ховд аймгийн байгалийн үзэсгэлэнт газраар дамжин, Алтай Таван богдын байгалийн цогцолборт газраар аялан Увс, Хяргас нууранд амардаг. Үүнээс үзэхэд Баруун бүсийн аймгуудын аялал жуулчлалыг төрөөс цогц бодлогоор дэмжин хөгжүүлэх шаардлагатай. Хотон, Хурган нуур болон Алтай Таван богд уулын чиглэлд аялал жуулчлалын баазыг тодорхой нэг газарт төвлөрүүлэн нэгдсэн зохион байгуулалтын доор төлөвлөлт хийх шаардлагатай. Нэгдсэн зохион байгуулалт хийснээр байгаль орчныг хамгаалах, хогийн төвлөрсөн цэг байгуулах, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангах, ая тухтай аялах, аялагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх, төрийн зүгээс дэд бүтцээр хангах боломж бүрдэх болно. Жилд 100-150 мянга жуулчид хүлээж авснаар орон нутаг 2500-3500 ажлын байр бий болно.
Дэд бүтэц
“Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д олон улсын тээвэр логистикийн 3, бүсийн тээвэр логистикийн 6, орон нутгийн тээвэр логистикийн 33 төвийг тус тус барих, Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийг барьж дуусгахаар тусгагдсан. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам бүхэлдээ баригдаж дууссан. Энэхүү авто зам нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран Хятад улсын Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Оросын Холбооны Улсын Сибирийн бүстэй холбох болно. Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогын хүрээнд Ногооннуур сумын нутагт орших “Асгат”- ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болж, шаардагдах хөрөнгө оруулалтыг Эрдэнэс Монгол компаниар хариуцуулах, Боомтын сэргэлтийн хүрээнд Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох, Цагааннуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбох, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Баян-Өлгий аймгийг төрөлжсөн аялал жуулчлалын IV бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэж, ”Алтай Таван Богд” чиглэлд авто зам барих ажлыг эхлүүлэхээр болов.