-
Харьяалал харгалзахгүйгээр хамгийн ойр сум, өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад орох
-
Тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх (Hөхөр, ээж, аав, ах, эгч)
-
Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утас байнга нэгжтэй, цэнэгтэй байх, сүлжээтэй газраа мэддэг байх
-
Жирэмсний хяналтын картаа биедээ байнга авч явах
Жирэмсний товлолын үзлэг бүртээ заавал очиж, ураг нярай болон биеийн байдлаа үзүүлэх, зөвлөгөө авах
-
Ажил, амралтаа зөв зохицуулах, сайн унтаж амарч байх
-
Шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх
🆘Жирэмсний үед дараах АЮУЛТАЙ шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай!
-
Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх
-
Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
-
Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах 4.Таталт өгөх 5.Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх
-
Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх
-
Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх
-
Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)
-
Арьс салст гэнэт цайх, хөхрөх
Та шилжин суурьшихаар төлөвлөж байвал энэхүү Шилжин суурьших 10 зөв алхмыг мөрдөөрэй. Шилжилт хөдөлгөөнөө сайтар төлөвлөж, судалж, хариуцлагатай хандах нь таныг болон танай гэр бүлийг олон эрсдэлээс хамгаалж, эрхээ эдлэх, аливаа боломжоос хүртэх, цаг хэмнэхэд туслах болно.
Хөтөлбөрийн зорилго нь аймагт шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах иргэд, ААН, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, аймаг орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгож цахимжуулах, төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгох, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 419 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэх замаар аймаг, сум орон нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.