loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Завхан аймаг

646

Эдийн засаг


"Хөдөө, орон нутагт шилжин суурьших ипотекийн зээлийн үлдэгдэлгүй иргэд болон тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана.

  • Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлөх;
  • Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна.
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно.
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ.
  • Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоно.
  • Боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны салбарт ажиллаж буй сумдын төрийн албан хаагчдад 5 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож байна.

Бизнес орчин


Завхан аймгийн хөдөлмөрийн насны хүн ам 45.3 мянга буюу нийт хүн амын 61.3%-ийг эзэлж байна. Хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог авч үзэхэд 29.8 мянга (65.8%) нь ажиллах хүч, 15.5 мянга (34.2%) нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний оролцооны (ажиллах хүч/хөдөлмөрийн насны хүн ам) түвшин 65.8%, хөдөлмөр эрхлэлтийн түвшин (ажиллагсад/хөдөлмөрийн насны хүн ам) 2021 онд 61.4% болж, үзүүлэлтүүд нь өмнөх оноос 11.5 пунктээр буурсан бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын дотор ажиллагчид болон ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн тоо буурсныг харуулж байна. Мөн 27.8 мянган хүн ажил эрхэлж байгаа бөгөөд өмнөх оноос 10.8 хувь буюу 3.3 мянган хүнээр буурсан байна. Нийт ажиллагсдын 18% буюу 5.1 мянга нь төрийн албанд, 81% буюу 22.7 мянга нь аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, бусад хэлбэрийн ажиллагсад байна. Нийт ажиллагсдын 45.1% нь хөдөө аж ахуйн салбарт, 15.2 % нь төрийн удирдлага ба батлан хамгаалах, нийгмийн хамгааллын салбарт, 9.4% нь худалдаа, үйлчилгээний салбарт, 8.8% нь боловсролын салбарт, 6.8% нь эрүүл мэндийн салбарт, 14.7% нь бусад салбарт ажиллаж байна.

Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 48.4% нь худалдааны салбарт, 13.3% нь боловсруулах салбарт, 8.9% нь хөдөө аж ахуйн салбарт, 3.8% нь барилгын салбарт, 3.9% нь зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Дэд бүтэц


Боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн 80 гаруй хувь нь шинэчлэгдэж, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжирсан. Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбогдсон. Дулаан цахилгаан станцын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангах боломж бүрдэж байна. 24 сумын төв төвлөрсөн халаалтад бүрэн холбогдож, айл өрхүүд рүү халаалтын шугам, сүлжээ тавигдаж эхэлсэн. Улиастай доторх цэвэр, бохир усны шугам сүлжээнүүд үе шаттайгаар шинэчлэгдэн солигдож байна. Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт “Шинэ Завхан” төслийг эхлүүлж, 800 айлын орон сууцыг барьж байгуулахаар ТЭЗҮ хийгдэж, ажил эхлэх шатандаа явагдаж байна. Тус төслийг хүрээнд 150 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, спорт заал барихаар хөрөнгийг улсын төсөвт суулгах ажил эхэлсэн. Шинээр төлөвлөж буй 800 айлын орон сууцны хороолол болон үйлдвэрийн хэсэг хотын төвтэй шууд холбогдохоор Богд-Чигэстэй голын 290.3 у/м төмөр бетонон гүүр барихаар ТЭЗҮ боловсруулагдаж байна. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Арц суурь-Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлэхээр ажиллаж байна.