loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Орон байр

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд олгох ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхлэхээр болжээ.

Ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хувь хүн өөрөө, 60 хувийг төр батлан даах юм. УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн аж. Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байна.

Энэхүү зээлийг олгож эхэлснээр жилд 2700 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэх аж. Тус шийдвэрийн хүрээнд энэ сарын 23-наас эхлэн ХААН, Ариг, Транс, Богд, Капитрон, Төрийн болон Худалдаа хөгжлийн банканд хандаж хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой.

ЗАВХАН АЙМАГТ ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ БОЛОН АШИГЛАЛТАД ОРСОН ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЭЛ

  1. Жинст багт үйлчилгээтэй 17 айлын орон сууц Гүйцэтгэгч: Өндөр говь мэргэн ХХК
  2. Богдын гол багт баригдаж буй 128 айлын орон сууц Гүйцэтгэгч: Ихрийн бууц ХХК
  3. Өлзийт багт баригдаж буй 42 айлын орон сууц Гүйцэтгэгч: АрСиДи ХХК
  4. Богдын гол багт баригдаж буй иргэн Туваандоржийн 17 айлын орон сууц
  5. Жинст багт баригдаж буй 15 айлын орон сууц Гүйцэтгэгч: Алтан харш ХХК
  6. Сонгино суманд баригдаж буй 12 айлын орон сууц Гүйцэтгэгч: Отгоргуйн цагаан гарьд сан
  7. Түдэвтэй суманд баригдаж буй 12 айлын орон сууц Гүйцэтгэгч: Отгоргуйн цагаан гарьд сан
  8. Их-Уул суманд баригдаж буй 12 айлын орон сууц Гүйцэтгэгч: Отгоргуйн цагаан гарьд сан
  9. Идэр суманд баригдаж буй 12 айлын орон сууц Гүйцэтгэгч: Отгоргуйн цагаан гарьд сан

ЗАВХАН АЙМАГТ ШИНЭЭР БАРИГДАХААР ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЭЛ

  1. Улиастай суманд баригдах 48 айлын орон сууц Гүйцэтгэгч: Жинст цамхаг ХХК

  2. Тосонцэнгэл суманд баригдах 24 айлын орон сууц Гүйцэтгэгч: Энх өвөгдий ХХК Завхан аймаг дахь Политехникийн коллеж, Тосонцэнгэл сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Монгол Улсын Их сургуулийн харьяа Завхан сургууль нь мэргэжлийн боловсролыг олгодог.

Бизнес эрхлэлт

Төсвийн болон татварын бодлогын хүрээнд:

  • "Хөдөө, орон нутагт шилжин суурьших ипотекийн зээлийн үлдэгдэлгүй иргэд болон тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана.
  • Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлөх;
  • Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна.
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно.
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ.
  • Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоно.
  • Боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны салбарт ажиллаж буй сумдын төрийн албан хаагчдад 5 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож байна.

Хавсралт

Татварын хөнгөлөлт

23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ:

Албан татвар ногдуулах жилийн

орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/ 0-6 000 000 хүртэл 240 000 6 000 000-12 000 000 хүртэл 216 000 12 000 000-18 000 000 хүртэл 192 000 18 000 000-24 000 000 хүртэл 168 000 24 000 000-30 000 000 хүртэл 144 000 30 000 000-36 000 000 хүртэл 120 000 36 000 000 ба түүнээс дээш - 23.2.Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

23.2.1.үр тариа;

23.2.2.төмс, хүнсний ногоо, түүний үр;

23.2.3.жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац;

23.2.4.тэжээлийн ургамал;

23.2.5.модны суулгац.

23.3.Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

23.7.Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.8.Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ.

23.9.Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ:

23.9.1.донорын олговор;

23.9.2.даатгалын нөхөн төлбөр;

23.9.3.Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал.

23.10.Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуулийн 6.3.2-т заасан орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

23.11.Энэ хуулийн 23.7-д заасан тоног төхөөрөмж, бараа материалын жагсаалтыг Засгийн газар батална.

23.12.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлж байгаа хувь хүн энэ хуульд заасан хөнгөлөлт эдлэхгүй.

23.13.Албан татвар төлөгч энэ хуулийн 23.3, 23.4-т заасан хөнгөлөлтийн аль нэгийг сонгон эдэлнэ.

23.14.Албан татварын хөнгөлөлтийг энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй бөгөөд энэ хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно.

23.15.Энэ хуулийн 22.1-д заасан чөлөөлөлт болон энэ хуульд заасан хөнгөлөлт эдлүүлэх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Хавсралт

Бусад

ЗАВХАН АЙМАГТ АМЬДРАХАД БИЙ БОЛОХ ДАВУУ ТАЛ

o Цэвэр агаар, экосистем бүхий байгальтай тул эрүүл амьдрах;

o Тайван, аюулгүй орчинд стресс, уур бухимдалгүй байх;

o Замын хөдөлгөөний түгжрэлгүй учир цаг хугацааг хэмнэх;

o СӨБ-ын хувьд хоттой харьцуулахад нэг цэцэрлэгт оногдох хүүхдийн тоо 26.8%-иар, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 19.3%-иар бага тул бага насны хүүхдээ цэцэрлэгт бүрэн хамруулах;

o ЕБС-ийн хувьд хоттой харьцуулахад нэг сургуульд оногдох хүүхдийн тоо 2 дахин, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 75.2%-иар бага тул чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших;

ЗАВХАН АЙМАГТ АМЬДРАХ,
ХӨДӨЛМӨРЛӨХ БОЛОМЖ

o Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт “Шинэ Завхан” төслийг эхлүүлж, 800 айлын орон сууцыг барьж байгуулахаар ТЭЗҮ хийгдэж, ажил эхэлсэн.

o Тус төслийн хүрээнд 150 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, спорт заал барихаар хөрөнгийг улсын төсөвт суулгах ажил эхэлсэн. o Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Арц суурь-Нарийн сухайт - Шивээ хүрэн” чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлсэн.

o Ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 3 хувь, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана.

o Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгоно.

o Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоно.

o Боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны салбарт ажиллаж буй сумдын төрийн албан хаагчдад 5 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно.

o Орон нутагт дутагдалтай үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бизнес эрхлэх боломжтой.

o Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримталдаг тул тус салбарт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ.

o Шилжин суурьшигчдад дэмжлэг үзүүлэх бодлого, зорилт, арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлж байгаа тул мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.