loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг жил бүр шалгаруулж урамшуулахаар заасан байдаг. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” арга хэмжээний баярын хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 10 үйлдвэрлэгчийг бүс бүрээс шалгаруулсан бөгөөд Баруун бүсээс шилдэг үйлдвэрлэгчийн нэгээр Завхан аймгийн Мөнхөд Мандаг Ххк жимс жимсгэнэ боловсруулах, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр шалгарлаа. 

Мөнхөд мандаг ххк-н хамт олон, үе үеийн хамтран ажиллагсаддаа,болон биднийг сонгон хэрэглэдэг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. 

Бид цаашид органик хүнсийг хөгжүүлж, эрүүл хүнс хэрэглэж эрүүл хүн байхыг уриалж манлайлан ажиллах болно.

Нээлттэй Завхан аймаг хөтөлбөр