loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Төв аймаг

1657

Бизнес орчин


2021 онд аймгийн хэмжээнд 163.7 мянган га талбайд тариалалт хийж 435.8 мянган тн ургац хурааж нийт хураан авсан ургацаар улсдаа тэргүүллээ.

2022 оны байдлаар нийт тариалангийн 306.8 мянган га талбайгаас 121,9 мянган га талбайд тариалалт хийж, 72.0 мянган га талбайд уринш боловсруулж, нийт тариалангийн талбайн 73.2 хувийг ашиглаж, 26.8 хувийг ашиглахгүй байна. Улсын хэмжээний үр тарианы 24 хувийг, төмсний 57 хувийг, хүнсний ногооны 18 хувийг, таримал тэжээлийн 51 хувийг манай аймаг үйлдвэрлэж Таримал тэжээл, төмсний үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлж байна. 2022 оны эцэст аймгийн хэмжээнд 5.1 сая толгой мал тоологдож малын тоо толгойгоор улсдаа 3-т, адуун сүргийн тоогоор 4-т, үхэр сүргийн тоогоор 5-т, хонин сүргийн тоогоор 3-т эрэмбэлэгдэж байна.

Манай үйлдвэрлэгчид, малчид өөрийн аймгийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын

• Сүүний хэрэгцээний -45 орчим хувь; • Сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний-30 орчим хувь; • Мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний-40 орчим хувийг хангаж байна.

Аймгийн хэмжээнд 50.0 мянган тонн мах, 500 орчим тн ноолуур, 2500 гаруй тн хонины ноос бэлтгэж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд ноос, ноолуур, махыг эцсийн бүтээгдэхүүн болгох төслүүд амжилттай хэрэгжиж байна. Аймаг жилд 100,0 сая литр сүү, 1,4-1,6 сая ширхэг арьс, шир бэлтгэж байгаа боловч арьс шир, сүү боловсруулах томоохон үйлдвэргүй, 100,0 гаруй мянган тн төмс хураан авч байгаа боловч төмс боловсруулах үйлдвэргүй, 150.9 мянган тонн тэжээл хураан авч байгаа боловч тэжээлийн үйлдвэргүй байна. Энэ байдалдаа дүгнэлт хийж төмс боловсруулах Цардуулын үйлдвэр болон Тэжээлийн үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна. Дээр дурдсан зах зээлийн багтаамж, орон зайг ашиглан хөдөө аж ахуйн түүхий эд, нөөцөд тулгуурласан сүү, мах, төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс, шир, гурил, тэжээлийн болон хөдөө аж ахуйн бусад түүхий эдийг өндөр технологиор боловсруулж, нэмүү өртөг шингэсэн дотоод болон гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улмаар импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж манай аймагт байна. Эрчимжсэн аж ахуйн дийлэнх нь Төвийн бүс нутаг, тэр тусмаа манай аймагт байгаа бөгөөд мах сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимжсэн цогцолбор аж ахуйг хөгжүүлэх өргөн боломж байна. Эрдэмтэн судлаачид төвийн бүсэд жилд 200 гаруй мянган тн тэжээлийн хэрэгцээ байна гэж тооцоолсон бөгөөд бид үүний 4-ний 1-ийг хангаж байна. Цаашид энэ хэрэгцээ улам өсөн нэмэгдэнэ. Иймд тэжээл тариалах, үйлдвэрлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Аймаг дээрхи давуу тал, боломжийг судлан аймгийн эдийн засгийн үндсэн салбар болсон хөдөө аж ахуй, боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах зорилтын хүрээнд Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг боловсруулан, стратеги төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих 24 загвар төслийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж эхлээд байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, хоршлын хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ аймагт Үйлдвэр технологийн парк, сумдад Дундын хоршоо хэлбэрээр хэрэгжүүлэхээр аж ахуй, зохион байгуулалтын бүтцийг тодорхойлж ХХААХҮЯамнаас Зуунмод үйлдвэрлэл технологийн паркийн тусгай зөвшөөрлийг аваад байна. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд боловсрогдсон 24 төслөөс Өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл, Сүүний кластер ферм, Махны ферм, Мах боловсруулах үйлдвэр, Ноос боловсруулах үйлдвэр, Гахайн цогцолбор аж ахуйн үйлдвэрийн төслүүд амжилттай хэрэгжиж, стратеги төлөвлөлтийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 5000 ажлын байр бий болгоно.

Дэд бүтэц


Хөшгийн хөндийд өрнөх шинэ бүтээн байгуулалттай Зуунмод хотын хөгжлийг уялдуулан, зэрэгцэн хөгжих боломжийг бүрдүүлэх, Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, орон нутагт баялаг бүтээх нөхцөлийг бүрдүүлж, Хөгжлийг тэтгэсэн дэд бүтцийг бий болгох ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

• Зуунмод хотын цэвэр усан хангамж, Цахилгаан хангамжийн 110 киловольтын дэд станц, шугам сүлжээний өргөтгөл, 30 МЕГАВАТТЫН Дулааны станцыг шинээр байгуулах ажил эхэлж, Шинэ бүтээн байгуулалтууд хийгдэх суурь дэд бүтэц, УС, ЦАХИЛГААН, ДУЛААН ХАНГАМЖИЙН ӨРГӨТГӨЛ, ЭХ ҮҮСВЭРИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДЭЖ БАЙНА. • Үндэсний бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд хүн амын суурьшлыг бий болгох зорилгоор 2 дугаар ээлжийн 2000, 3 дугаар ээлжийн 1500, нийт 3500 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж, дэд бүтэц, барилгажилтын ажил эхэлж байна. • Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөлд манай аймгийн 11 сум, 2 баг хамрагдаж энэ онд Борнуур, Эрдэнэ, Баянчандмань, Сэргэлэн, Дэлгэрхаан зэрэг 5 сумын ажил эхэллээ. • 16 сум улсын чанартай автозамтай хатуу хучилттай авто замаар холбогдох нөхцөл бүрдлээ. • Аймгийн “Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө”-г боловсруулан, Археологийн музей байгуулах ажил болон Нисэх онгоцны буудал-Зуунмод хотыг холбосон 8.4 км автозамын ажлыг эхлүүлж, Манзушир-Зуунмод чиглэлийн 7.4 км авто замыг ашиглалтад орууллаа.

Дэд бүтцийн хангамжийн найдвартай эх үүсвэр байгуулагдсанаар бүтээн байгуулалт, шинэ хот, шинэ хороолол, үйлдвэр, үйлчилгээний барилгууд сүндэрлэн босох суурь нөхцөл бүрдэж байна.