Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6-р хуралдаанаар Нээлттэй төв аймаг хөтөлбөрийг хэлэлцүүлэн баталлаа.
Аливаа бодлого, стратегийн баримт бичгийг боловсруулахдаа өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ, судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит байдлыг үнэн зөвөөр тусгасан дүн шинжилгээний үндсэн дээр хийсэн байх шаардлагатай байдаг. Энэхүү стратеги төлөвлөлтийг Төв аймгийн удирдлагын санаачилгаар аймгийн хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд хийгдсэн суурь судалгаа, холбогдох бодлогын баримт бичигт тулгуурлан сумдын анхан шатны хоршоо, агробизнесийн компаниуд, төр засгийн холбогдох байгууллагуудын төлөөлөл болон салбарын эрдэмтдээс бүрдсэн багийн тусламжтайгаар мэргэжлийн зөвлөх байгууллага боловсруулсан. Төв аймаг түүчээлэн боловсруулсан уг стратеги төлөвлөлт нь хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд аймаг, орон нутгийн түвшинд анх удаа хийгдэж байгаа бодлогын бичиг баримт юм. Стратеги төлөвлөлтийн үндсэн зорилго нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ загварыг тодорхойлж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн суурь дэд бүтцийг бий болгоход зориулагдсан. Зорилгын хүрээнд үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бий болгох, борлуулалтын нэгдсэн сүлжээг хангах, санхүү хөрөнгө оруулалтын урсгалыг татах гурван зорилтыг дэвшүүлэн тавьсан. Үйлдвэрлэлийн гинжин хэлхээг үйлдвэрлэлийн өмнөх, үйлдвэрлэлийн, үйлдвэрлэлийн дараах гэсэн үндсэн 3 холбоост тулгуурлан, стратеги төлөвлөлтийн Стейнер /steiner/-ийн загвар болон аж үйлдвэрийн байршлын вебер /weber/-ийн суурь онолд үндэслэн гадны сайн туршлага болох эдийн засгийн тойрог /economic circle/, алтан гурвалжин /golden triangle/ зэрэг хөгжлийн жишиг загварыг ашиглан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдийн өөр хоорондын нягт уялдаа холбоог хангахаар байршуулан боловсруулсан болно.
Та шилжин суурьшихаар төлөвлөж байвал энэхүү Шилжин суурьших 10 зөв алхмыг мөрдөөрэй. Шилжилт хөдөлгөөнөө сайтар төлөвлөж, судалж, хариуцлагатай хандах нь таныг болон танай гэр бүлийг олон эрсдэлээс хамгаалж, эрхээ эдлэх, аливаа боломжоос хүртэх, цаг хэмнэхэд туслах болно.