loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Говьсүмбэр аймаг

1736

Засаглал


Гурван уулыг бэллэн зогсож буй Шар арслан нь аймгийн бэлгэдэл юм. Шаргал талын дундаас цэлмэг тэнгэр өөд зүмбэрлэн харагдах хөхөмдөг гурван уулын дүрээр чандмань эрдэнийг төлөөлүүлж эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн өнгөнд ард олны аж амьдрал “Есөн Эрдэнэ”-ээр бялхаж байхын өлзий дэмбэрэлийг харуулсан. Нар сар нь орчлон мөнхийн бэлгэдэл агаад Говьсүмбэрчүүдийг үргэлж мандан бадрахыг илэрхийлнэ. Бэлгэдлийн голд “Чойр” гэсэн үгийг худам Монгол бичгээр сүүн цагаан өнгөөр бичсэн нь “Таван ухааны төв” байсан хийгээд уламжлал, нутгийн ард түмний сэтгэлийг бэлгэдэнэ. Арслан нь эрдэнийн хүзүүвчтэй байгаа нь эзэнтэйн тэмдэг юм. Аймгийн туг нь 1:2 харьцаатай байна. Тод ногоон дэвсгэр дээр гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дундах хэсэгт тэнгэрийн хөх өнгөөр дэвсгэрлэж “Гурван уул”, “Нар”, “Сар” байрлуулна. Тугны ногоон өнгө нь шимт ертөнцийг дүрслэх бөгөөд гурван уул нь нутгийн уулсын сүрээр чандмань эрдэнийг төлөөлж эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн өнгөнд ард олны аж төрөл Есөн эрдэнээр бялхаж байхын өлзий дэмбэрэлийг харуулна. Нар, сар нь орчлон мөнхийг билэгдэж Говьсүмбэрийн үргэлж мандан бадрахыг илэрхийлнэ.

Эдийн засаг


Говьсүмбэр аймагт 3 сум, 10 багт нийт 5265 өрхийн 18 мянган иргэн амьдарч байна. Аймгуудын өрсөлдөх чадварын индексээр 2021 оны 88.85 оноогоор 5-рт буюу 3 жил дараалан тус байранд байгаа нь эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, нийгмийн үзүүлэлт, засаглалын үр ашиг, бизнесийн үр өгөөж гэсэн голлох үзүүлэлтийн хувьд тэнцвэрт байдлыг ханган жигд тогтвортой хөгжиж байгаагаас гадна суурь дэд бүтэц бусад орон нутгаас дээгүүр үзүүлэлттэй байна.
Аймгийн эдийн засгийн салбарын хувьд бусад орон нутгаас ялгаатай тал нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтойгоос гадна бизнесийн үр өгөөж үзүүлэлтээрээ дээгүүрт эрэмбэлэгдсэн нь хувийн хэвшлийг газрын болон зээлийн бодлогоор дэмжин төр-хувийн хэвшлийн түншлэлийг бүхий л салбарт хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн 2022 оны ДНБ-ийг салбараар харуулбал: худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийн салбар 55 хувийг, хөдөө аж ахуйн салбар 25 хувийг, үйлдвэрлэлийн салбар 20 хувийг эзэлж байгаа нь Говьсүмбэр аймаг ямар ч салбарын бизнес эрхлэгчид нээлттэй бүхий л талын дэмжлэг болон боломж нөхцөлөөр хангадаг аймаг гэдэг нь харагдаж байна. Манайн аймгийн хувьд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тусам 1,5 хувийн өсөлттэй харагдаж байгаа нь цаашдаа манай аймгийг сонирхон бизнес эрхлэх таатай орчныг бий болгосон тул хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ гэж үзэж байна. Цаашдаа манай аймагт тээвэр логистикийн хөгжлийг дараагийн шатанд гаргаснаар худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн салбаруудыг түлхүү хөгжүүлэх боломжтой юм.

Бизнес орчин


Газарзүйн байршлын хувьд манай улсын хил залгаа 2 хөрш болох ОХУ, БНХАУ-тай тээвэр логистикийн сүлжээгээр холбогдсон тул төвийн бүсийн төдийгүй уул уурхайн тээвэр, худалдаа үйлчилгээний зангилаа төв болсон. Говьсүмбэр аймаг дотоод болон гадаадын бизнес эрхлэгчдийг дэмжих харьцангуй давуу нөхцөлтэй бөгөөд 4 аймгийн 11 сумтай хиллэдэг ба тээвэр логистик тухайн орон нутгуудаас илүү хөгжсөн тул уул уурхайн бүтээгдэхүүн экспортлон гаргахаас гадна Монгол, ОХУ, БНХАУ гэсэн 3 орны хийн хоолойн төсөл дайран өнгөрөхтэй холбогдуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл эрчимтэй хөгжих боломж бүрдэхээс гадна эрчим хүчний хувьд 10 аймгийн “Дулааны станц”-ын төсөл, Польш Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Цэвэрлэх байгууламж” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Дэд бүтэц


Авто замын босоо тэнхлэгийн авто зам болон төмөр замтай, агаарын тээврийг хөгжүүлэх нислэгийн зурвас талбайтай, байгалийн баялаг болох нүүрсний нөөц зэрэг давуу талыг түшиглэн цаашид нийслэл хот, бусад аймаг орон нутгийн иргэдийн төвлөрлийг багасгахад Чойр хот нь чухал нөлөөг үзүүлэх үндсэн суурь дэд бүтцүүд хөгжсөн аймаг юм аа.