loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Дархан-Уул аймаг

Эдийн засаг


Дархан-Уул аймаг нь байгалийн баялагтаа түшиглэн барилгын матералын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн бөгөөд Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Архины үйлдвэр, "Керамзит", "Эрдэс хөвөн", "Төмөр бетоны" үйлдвэр, "Хүнсний үйлдвэр", "Нэхий Эдлэлийн үйлдвэр", "Мах комбинат", "Хар төмөрлөгийн үйлдвэр" зэрэг олон үйлдвэрүүдтэй. барилгын материалын болон нүүрс, алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй аймаг юм.

Мөн аялал жуулчлалын шинэ нөөц гэдэг нь харагдаж байна. Энд Бурхантай толгой, дүүжин гүүр, морин хуур цогцолбор зэрэг шинэ үеийн бүтээлүүд гадаад дотоодын аялагчдын сонирхлыг татаж байна.

Дархан-Уул нь Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан голлодог бөгөөд газар тариалангийн аж ахуйнууд шинжлэх ухааны баазтайгаа ойрхон байрлаж, түүнтэй хамтран ажилладгаараа бусад аймгуудаас давуутай юм. Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30%, сүү сүүн бүтээгдэхүүний 90%, гурил гурилан бүтээгдэхүүний 70% гаруй хувийг, төмс, хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа стратегийн ач холбогдол бүхий салбарын нэг юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж, 12 мянга гаруй өрх 37.0 мянган га орчим эргэлтийн талбайд тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Аймгийн эдийн засагт мал аж ахуйн үйлдвэрлэл бага хувийг эзэлдэг ч 3 мянган өрх, 40 гаруй аж ахуйн нэгжид 130 гаруй толгой малыг өсгөж байна. Одоогийн байдлаар тус аймагт 21 үүлдэр, омог, хэвшлийн 28 мянган толгой малыг үржлийн сайжруулагчаар ашиглаж байгаа нь нийт малын 18 орчим хувийг эзэлж байна.

Бизнес орчин


  1. Аймгийн хэмжээнд /Хөнгөн үйлдвэр 320, Хүнсний үйлдвэр 80, Худалдаа үйлчилгээний 364, Нийтийн хоолны 159, Эмнэлгийн салбар 91, Газар тариалангийн 45, Мал аж ахуйн чиглэлээр 86 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Дэд бүтэц


Дулаан хангамж хүчин чадлын 60%, Цэвэр ус олборлох хүчин чадлын 15%, бохир ус татан зайлуулах хүчин чадлын 33%, цахилгаан хангамжийн хүчин чадлын 78.5% ашиглаж байна.

Аюулгүй байдал


Эрүүл мэндийн үйлчилгээ: Эрүүл мэндийн төв 1, Нэгдсэн эмнэлэг 1, Өрхийн эмнэлэг 5, Сумдын Эрүүл мэндийн 3-н төв, Хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөлтэй бүхий эрүүл мэндийн 80 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 50 ортой төрөх эмнэлэгт жилд дунджаар 2000-2500 эх амаржиж байна. Төрөх эмнэлэг нь нийт хүчин чадлын 60-70% ашиглаж байна.