loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Орон нутагт шилжин амьдрах иргэдэд зориулж төрөөс бага хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмж 93 хувьтай байна. Дарханд бүртгэлтэй ч гадаадад, эсвэл Улаанбаатарт, бусад аймагт амьдардаг хүүхдүүд бий. Тэгэхээр “Би хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй байна” гэсэн гомдол манай Дарханд байхгүй.

ХААИС, ШУТИС, АШУҮИС, ХУИС-ийн салбар сургуулиуд, Мандах бүртгэл, Дархан дээд сургууль болон гурван МСҮТ үйл ажиллагаа явуулдаг.

Хүн амын өсөлт, эрэлтийг дагаад орон сууцны үнэ нэлээд өсөж байна. Үнийн хувьд Улаанбаатар хотын орон сууцны үнээс 20-30 хувиар бага байна. Одоогийн байдлаар шинээр баригдаж буй орон сууцнуудын 1м² үнэ нь 1.8-3 сая төгрөгийн үнэтэй байна.

Дархан-Уул аймгийн хүн ам сүүлийн таван жилд дунджаар 7-8 хувиар өсөж байна. Хүн амын бүртгэлээр 104 мянган хүн амтай ч 130 мянган хүн амьдардаг.