loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар

Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327.5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70.7 хувь буюу 231.7 мянган га газрыг ХАА-н эдэлбэр газар эдэлдэг.

Тус аймгийн газар нутгийн хэмжээ бага боловч алт, шохойн чулуу, нүүрс, барилгын материалын төрөл бүрийн түүхий эд зэрэг байгалийн баялгийн нөөц ихтэй. Далайн түвшнээс 707 метрт өргөгдсөн харьцангуй нам дор газар байрлана. Тус аймгийн нутгаар Хэнтийн нуруунаас эх авч цутгадаг Хараа, Зулзага, Шарын гол, Орхон, Ерөө, Хүйтний, Хавчуун зэрэг голууд урсдаг.

Агаарын үнэмлэхүй их температур 7-р сард 42.6 хэм, үнэмлэхүй бага температур нь 1-р сард -43.7 хэм хүрдэг.

Хавсралт

Орон байр

Аймгийн хэмжээнд 29512 өрх байгаагийн 57.8% нь нийтийн орон сууцанд амьдардаг. Үүнээс 52.1% нь нийтийн орон сууцанд, 13.1% нь гэрт, 1.4% нь тохилог амины орон сууцанд, 31.4% гэр хороолол байшинд, 1.2% нь нийтийн байранд, 0.8% нь бусад орон сууцанд амьдарч байна. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон 393 байртай, нийтийн орон сууцанд 15370 өрх айл буюу 52.1% амьдарч байгаа бол “Орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд 1740 өрх айлыг нийтийн орон сууцаар хангаж 58% хүргэхээр төлөвлөж байна.
Жилд дунджаар 500-600 айлын орон сууц ашиглалтад орж байгаа бол 2023 онд нийт 12 байршилд 1314 айлын орон сууц шинээр ашиглалтад орно. Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны 1 м2 үнэ дунджаар 2,5 сая төгрөгөөр борлуулагдаж байна. 2023-2024 онд 3686 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор орон сууцны чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээр 10.0 мянган айлын орон сууц барих зорилгоор 127 га талбайд “Залуус 1, 2” төслийг хэрэгжүүлхээр төлөвлөсөн. Тус хорооллын төвлөрсөн дэд бүтэц татах ажлыг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд агаар усны бохирдол зохих хэмжээгээр буурч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдэж, үйлчилгээний газрууд нийгмийн дэд бүтэц, Их дээд сургуулийн хотхон, мэдээллийн технологи, төрийн зарим чиг үүргийн байгууллагыг цогцоор нь шийдэгдэнэ.

Бизнес эрхлэлт

Дархан-Уул аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь бизнес сургалт, зөвлөгөө мэдээлэл, бизнес инкубацийн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор жилд 200 хүнд сургалт явуулж 350 хүнд зөвлөгөө мэдээлэл өгөн, 14 бойжигчтой үйл ажиллагаа явуулж байна. Хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс одоогоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлсэн "Аж ахуй эрхлэлт, бичил бизнесийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд борлуулалтын дэмжлэг, ажлын байрны түрээсийн хөнгөлөлтийн арга хэмжээний хүрээнд "Дарханд үйлдвэрлэв" жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулах "ТӨВ ДЭЛГҮҮРИЙГ" нээлээ. Цаашдаа "Дарханд үйлдвэрлэв" дэлгүүрийн үйл ажиллагааг оргожүүлэн малчдаас, ногоочдоос мах, ногоо, зөгийн бал, сүү цагаан идээг шууд нийлүүлэхээр хүнсний дэлгүүрийг нээхээр төлөвлөж байна. Ингэснээр хэрэглэгчид маань хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч, малчид, ногоочдын нийлүүлсэн үнээр авахаар болж байна. Өнөөдөр Дарханд үйлдвэрлэв барааны дэлгүүрт 40 гаруй аж ахуй нэгжийн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний худалдааг хийж байна. Бизнес эрхлэгчид маань үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Дарханд үйлдвэрлэв дэлгүүрт гэрээ байгуулан нийлүүлж сүлжээ дэлгүүрээр борлуулах боломжтой болсон. Бид гадаад, дотоодын жуулчид, аялагчдыг мөн энэ дэлгүүрээр ирж үйлчлүүлж Дарханы үйлдвэрлэлийн брэнд болон нэрийн бүтээгдэхүүнийг таниулах ажлын эхлэл болж байна.

Татварын хөнгөлөлт

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа"-ны нэг арга хэмжээ болох "Шүгэл ажиллагаа"-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог ханган хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс уриалж байна. ⏰️⏰️⏰️ Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа

Хавсралт

Санхүүгийн дэмжлэг

Эргэн төлөгдөх нөхцөлтэй:

  • 30 ба түүнээс дээш насны иргэн аж ахуй эрхлэгчид 5.0-10.0 сая төгрөг хүртэл
  • Малчдыг малжуулах буюу гэрээт малчин өрхөд 4.0 сая төгрөгтэй дүйцүүлэх мал олгох
  • Аж ахуй өрхийн үйлдвэрлэл эрхлэх ахмад

Эргэн төлөгдөх нөхцөлгүй:

  • Шилдэг гарааны бизнес эрхлэгч 1 залуу эсвэл залуучуудын багт 10.0 сая төгрөг

Бусад

Хөдөлмөрт бэлтгэх богино хугацааны болон давтан сургах, мэргэшүүлэх зэрэг сургалт ажил олгогчийн шаардлагад нийцсэн ажиллах хүчнийг бэлтгэх зорилготойгоор хөнгөлөлттэй нөхцөл болон үнэ төлбөргүй гэх зэрэг сонголттойгоор олон төрлийн сургалтууд зохион байгуулагдаж байна.

Тайлан

Залуучуудад зориулсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх боломжийг нээж, орчин нөхцөлөөр нь хангах соёл боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц нийгмийн дэд бүтцийн хангамж, олон нийтийн төвүүдийг өргөжүүлж амьдралын таатай орчин бүрдсэн ногоон хот болон хөгжихөөр зорьж байна.

  1. Нийгмийн дэд бүтэц /Эрүүл мэндийн үйлчилгээ: Эрүүл мэндийн төв 1, Нэгдсэн эмнэлэг 1, Өрхийн эмнэлэг 5, Сумдын Эрүүл мэндийн 3-н төв, Хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөлтэй бүхий эрүүл мэндийн 80 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 50 ортой төрөх эмнэлэгт жилд дунджаар 2000-2500 эх амаржиж байна. Төрөх эмнэлэг нь нийт хүчин чадлын 60-70% ашиглаж байна. Цэцэрлэг: Нийт 7160 ортой 40 цэцэрлэгт 7935 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд нийт хүчин чадлын 110.8 хувь ашиглаж байна, Сургууль: Нийт 17407 суудалтай сургуульд 24513 хүүхэд сурч нийт хүчин чадлаас 40.8% хэтрүүлэн ашиглаж байна. 2023 онд 2 байршилд 1280 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орно, Их дээд сургууль: Нийт 9 их дээд сургуульд 6045 оюутан суралцаж байна. Хичээлийн байрны хүчин чадал 10300 оюутан хичээллэх хүчин чадалтайгаас 33% анги дүүргэлттэй байна. Нийт 6 дотуур байртай, 1955 ортой/

  2. Дэд бүтэц: /Дулаан хангамж хүчин чадлын 60%, Цэвэр ус олборлох хүчин чадлын 15%, бохир ус татан зайлуулах хүчин чадлын 33%, цахилгаан хангамжийн хүчин чадлын 78.5% ашиглаж байна./

  3. Хүн амын тэгш боломжийг хангах бодлогын хүрээнд хүүхэд хөгжлийн төв, залуучуудын хөгжлийн төв, ахмадын хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв зэрэг газрууд үйл ажиллагаа явуулж байна.

  4. Чөлөөт цагаа өнгөрөөх газрууд “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”, “Дархан 50 цогцолбор”, “Морин хуур цогцолбор”, “Бурхантай толгой”, “Дүүжин гүүр” зэрэг нийтийн эзэмшлийн тохижилтын талбайтай.

  5. Спортын цогцолбор, төвүүдийн хүртээмж хангагдсан.

  6. Залуучуудын амрах, чөлөөт цагаа зөв өнгөрөөх, спортоор хичээллэх зориулалтын талбайн хүртээмжийг нэмэгдэж, залуучууд дуртай спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж байна. Олон улсын стандартад нийцсэн цогцолбор төв, хөл бөмбөгийн талбай зэрэг орчин нөхцөл бүрдээд байна.

  7. 2022 онд 3.2 км дугуйн зам ашиглалтад орсон, 2023 онд 8.9 км дугуйн зам ашиглалтад орно. 2035 он гэхэд хотын доторх нийт дугуйн замыг 50 км хүргэнэ.

  8. Соёл, урлагийн 7 байгууллага /Залуучууд театр, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Хонгор, Орхон, Шарын гол сумын Соёлын төвүүдтэй/

  9. Аймгийн хэмжээнд /Хөнгөн үйлдвэр 320, Хүнсний үйлдвэр 80, Худалдаа үйлчилгээний 364, Нийтийн хоолны 159, Эмнэлгийн салбар 91, Газар тариалангийн 45, Мал аж ахуйн чиглэлээр 86 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна./