”ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо болж байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Бүс нутгийн хамтын ажиллагаа” илтгэлийг тавьж Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв, Архангай гэсэн 7 аймгийн мэдээллийг танилцууллаа. 2022 онд Дарханд 3 мянга гаруй иргэн шилжин ирж суурьшсан нь 21 аймгаас хамгийн өндөр үзүүлэлт байна. Дархан-Уул аймаг аймгийн ИТХ-аараа “Нээлттэй Дархан” хөтөлбөрийг батлуулан ажиллаж байгаа юм. Чуулган үргэлжилж байна.
“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ЧУУЛГАНД ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРОЛЦОЖ БАЙНА Монгол Улсын Засгийн Газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлж томоохон зорилт бол хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, хотын төвлөрлийг багасгаж, орон нутагруу чиглүүлэх зорилт бүхий “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлого юм. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэл Улаанбаатарыг хамарсан “Хөдөөгийн сэргэлт” чуулган зохион байгуулагдаж байна. Чуулганд аймгийн удирдлагууд, ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцон орон нутгаа сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Хөдөө орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдэд зориулан 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор журам боловсруулж байна.
"ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ"
Төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулган 🇲🇳🇲🇳🇲🇳
✅Орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого
✅Орон нутгийн суурьшлыг дэмжих төрийн бодлого
✅Бизнесийн шинэ гарц, боломжууд
✅Асуудал, шийдэл, туршлагууд
АРВАН НЭГДҮГЭЭР САР - #СОЁЛЫН_БҮТЭЭЛЧ_САР ЭХЭЛЛЭЭ
“Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ын үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулж Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэн ажиллаж байна.
“Соёлын бүтээлч сар”-ын үйл ажиллагаа нь 2022 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Аймгийн Соёл, урлагийн газраас орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж дараах 4 чиглэлийн хүрээнд ажиллана. Үүнд: 🔹1 дэх 7 хоног – Үндэсний нэгдмэл үнэт зүйл; 🔹2 дах 7 хоног – Бүх нийтийн соёлын боловсрол; 🔹3 дах 7 хоног – Соёлын үйлдвэрлэл; 🔹4 дэх 7 хоног – Соёлын аялал жуулчлал;
“Соёлын бүтээлч сар”-ын үйл ажиллагаанд аймгийн соёл, урлагийн байгууллагууд, театр, музей, номын сан, сумдын соёлын төв, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуйн нэгж байгууллага, иргэд, дугуйлан, холбоодыг өргөнөөр татан оролцуулах юм. Тухайлбал:
🔸Сумдын соёлын төвүүд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастнуудыг сурталчлах, алдаршуулах тоглолт хийхээс гадна мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран тоглолт хийнэ. Мөн орон нутгийн бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
🔸Номын сан, Хүүхдийн номын ордон нь “Үндэсний бичиг, хэл соёл”-ыг сурталчлах өдөрлөг, Зохиолч, яруу найрагчдын уулзалт, Номын өглөөлөг, Нийтийн уншлага зэрэг уншигчдийг дэмжсэн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулна.
🔸Залуучууд театр аялан тоглолт хийж, орон нутгийн уран бүтээлчдийн тоглолт бүтээлийг сурталчилж, хүүхдийн болон орчин үеийн тоглолт, Мэргэжил сурталчлах өдөрлөг, уулзалт зэргийг зохион байгуулна.
🔸Аймгийн музей, сумдын орон нутаг судлах танхимууд нь “Монгол бахархал” сэдвийн хүрээнд үзэсгэлэн зохион байгуулж хүүхэд залууст соёлын өвийг таниулна. Музейн үйл ажиллагаа, боловсролын хөтөлбөрүүдээ сурталчилна.
🔸Зураач, урчууд уран бүтээлийн үзэсгэлэн толилуулна.
Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго форум #Дархан_Уул_аймаг2022 ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЛЧЭЭР ХАРЖ, ШИНЭЭР СЭТГЭХ ӨРГӨН БОЛОМЖИЙГ ЗАЛУУСТ НЭЭЖ ӨГЛӨӨ “Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго” форумын хүрээнд зохион байгуулагдсан "СТАРТ-АП, МЕНТОРШИП” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Сургалт арга хэмжээнд нийт 50 гаруй хүн хамрагдлаа. Тэд орон нутагтаа хэрхэн дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх талаар ярилцан, ирэх 5,10 жилд томоохон мега төслүүд хэрэгжихэд ямар боломжууд нээгдэхийг одооноос судалж мэдэх, ирээдүйгээ илүү бүтээлчээр харах, шинээр сэтгэх боломжийг өөртөө хэрхэн бий болгох чиглэлээр мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, туршлагаас суралцлаа. Сургалтыг "Старт ап маркетинг спейс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр удирдан явууллаа. СТАРТ-АП, МЕНТОРШИП АРГА ХЭМЖЭЭ-нд Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, (Ph.D) Д.Одгэрэл, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний дарга С.Энхболд болон Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын холбогдох газар хэлтсүүд, гарааны бизнес эрхлэгчид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Шинэ сэргэлтийн бодлого тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймаг:
Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цөлжилт хөрсний доройтолтой тэмцэх, ундны усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд “Ногоон Дархан-2032” дэд хөтөлбөрийг баталж 20,0 сая модыг тарьж ургуулахаар болсон. Түүнчлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, саарал усыг ашиглах, гол мөрөн булаг шандыг сэргээх хамгаалах, нуур цөөрөм үүсгэх хог хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгох ажлыг төлөвлөж байна.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэсэн Гангийн цогцолбор, “Арьс шир боловсруулах үйлдвэр” шинээр барих 2 томоохон мега төслийг хэрэгжүүлснээр байнгын ажлын байр 7500, шууд бус ажлын байр 2500 ажлын байр шинээр бий болж, шинэ бизнесийн орчин бүрдэнэ. Бизнес регистрийн санд 4900 ААН бүртгэлтэй байгаагаас 1988 (40.6%) нь үйл ажиллагаа хэвийн, 2912 (59.4%) нь үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалтай байгаа аж ахуй нэгж байгууллагыг бодлогоор дэмжинэ. Тариалангийн газрын ашиглалтыг сайжруулах, алслагдсан бүсүүдэд атаршсан газрыг тариалангийн эргэлтэд оруулж, эргэлтийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэгчдийг дэмжих “Шинэ хөдөө” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.