loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Увс аймаг

935

Засаглал


Дөрвөд далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, улмаар 1931 оны 2 сарын 6-нд Увс аймгийн хилийн заагийг тогтоосноор Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн. Аймгийн төв нь Улаангом хот, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 92 багт хуваагддаг. Аймгийн төвөөс хамгийн ойрхон сум Түргэн 28 км, хамгийн алслагдсан нь Зүүнхангай сум 365 км зайтай. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа–2050”, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого” эдгээрт сурилсан Увс аймгийг хөгжүүлэх бодлогын бүхий л баримт бичигт “Цахим засаглал”-ын бодлогыг тодорхойлж, “Цахим үндэстэн” болох зорилт батлагдсан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд джитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал хангасан, тоон бичиг үсэгтэн байж бид “Цахим Үндэстэн” болох зорилтоо биелүүлнэ. Иймээс та бид хамтран 2021 онд “Ухаалаг-Увс”, 2022 онд “Дижитал-аймаг” төслүүдийг хэрэгжүүлж орон нутгийн төрийн байгууллагуудын зарим үйлчилгээг цахимжуулж, цаг хугацаа, орон зай, албан тушаалтны хамаарлыг бууруулах, зардал хэмнэж орлого бүтээх зорилготой ажлууд хийгдэж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулах, Монгол Улсыг цахим үндэстэн болох эхлэлийг тавьж байгаа E-mongolia системд орон нутгийн 12 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, холбох ажлыг ЦХХЯ, e-Mongolia академитай хамтран зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс иргэн хуулийн этгээд цахимаар авах 1572 үйлчилгээ бүртгэлтэй байгаагаас манай аймгийн 19 сумын операторын системээр 17 төрлийн үйлчилгээг 4294 иргэнд үзүүлсэн байна. Төрийн албан хаагчийн мэргэшүүлэх багц сургалтад 2021 онд 53 албан хаагч, 2022 онд 51 нийт 103 албан хаагч хамрагдаж төгссөн. Мөн төрийн байгууллагуудын сургалтын хөтөлбөрт тусгагдсны дагуу Ховд, Бөхмөрөн, Давст, Өмнөговь, Хяргас, Наранбулаг, Завхан зэрэг сумууд Улаанбаатар хотод төрийн албан хаагчдыг чадавхжуулах богино хугацааны сургалтуудад 100 гаруй албан хаагчийг хамруулж, Төрийн албаны зөвлөлөөс долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг "7:4:10" арга зүйн сургалтад 19 сумын төсөвт байгууллагуудын албан хаагчид тогтмол хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байгаа бөгөөд 2022 онд 27 удаагийн вебинар сургалтад давхардсан тоогоор 5400 гаруй албан хаагч хамрагдсан байна.

Эдийн засаг


"Шинэ хөдөө-Увс" төслийн хүрээнд 2022 онд Улсын төсвийн 1.925.000.000 (нэг тэр бум есэн зуун хорин таван сая) төгрөгийн санхүүжилтээр 12 төсөл арга хэмжээг төлөвлөн үхрийн үүлдэр угсааг сайжруулах, Цөм сүргийн үржлийн нэгжид шаардлагатай хээлтүүлэгч, тоног төхөөрөмж, өвс тэжээл худалдан авах, Хүлэмж болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, Увс-Агро цогцолбор хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн цогцолбор төсөл, Гутлын цехийн тоног төхөөрөмж, Цөм сүргийн үржлийн нэгжид бараа материал, тоног төхөөрөмж худалдан авах (Зүүнговь сум), Цөм сүргийн үржлийн нэгжид бараа материал, тоног төхөөрөмж худалдан авах (Малчин сум) зэрэг 8 төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ. Сумын хөгжлийг дэмжих (Бөхмөрөн сум), Сумын хөгжлийг дэмжих, тоног төхөөрөмж (Бөхмөрөн сум), "Цахим сургалтын тоног төхөөрөмж худалдан авах (19 сум)" , Дижитал анги, бараа материал, сургалтын тоног төхөөрөмж зэрэг 4 арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. 2022 онд улсын төсвийн 450,0 сая төгрөгөөр “УВС-АГРО” цогцолбор төслийг хэрэгжүүлж эхлэхээр 50 га газрыг усжуулах төвийн эргэлттэй механик иж бүрэн систем, гүний худаг, 64 га газрыг хашаажуулах ажлыг, ОНХС-ын 550,0 сая төгрөгөөр 64 га талбайн чиглэлийн 6/0.4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 250кВт-ын дэд өртөө барих ажлыг хйиж гүйцэтгэсэн. Тус төсөл арга хэмжээ хэрэгжсэнээр усалгаатай газар тариалангийн талбай нэмэгдэж, хөгжлийн ирээдүйтэй сууринг бий болгох нөхцөл бүрдлээ. 2022 оны 09 сарын 12-14-ний өдрүүдэд “Увс экспо-2022” намрын ногоон өдрүүд арга хэмжээ зохион байгуулагдаж, 50 гаруй иргэн, ААН оролцон, хоёр өдөрт 40,2 сая төгрөгийн борлуулалт хийгдэж, шилдэг бүтээгдэхүүнүүдээ шалгарууллаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулагдсан хэлэлцээрийн дагуу “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Увс аймгийн Боршоо хилийн боомтын ажлыг хэсэгчлэн хүлээн авах Улсын комисс 2022 оны 11-р сарын 8-ны өдөр ажиллан авто зам, гадна цахилгаан болон дэд өртөөний барилга, уурын зуухны барилга, тоног төхөөрөмжийн угсралт, усан сангийн барилга, цэвэрлэх байгууламж болон био цөөрөм, гадна дулааны шугам, гадна цэвэр бохир усны шугам, гадна холбооны шугам, гадна гэрэлтүүлэг, камержуулалтын ажил, мөн Боршоо хилийн боомтын орон сууцны барилга, дулаан агуулах, гаражын барилга, Гааль, мэргэжлийн хяналтын лабораторийн барилгыг ашиглалтад хүлээн авч боомтын үйл ажиллагааг шинэ гарцаар нээн ажиллуулж эхлээд байна. Бизнес боломж:

ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо зохион байгуулагдсан “Тува - ёс заншлын өлгий нутаг” форумд Увс аймгийн БОАЖГ, ОХУ-ын аялал жуулчлалын холбоод, Енисей мөрний эрэг дагуу орших хотууд, Москвагаас туроператур компаниуд, Тува улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож, үндсэн 3 чиглэл (Аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага, Аялал жуулчлалын салбарын дэмжлэг, Тува-Азийн үүд хаалга, аялал жуулчлалын хөгжлийн шинэ боломжууд)-ээр асуудлаа ярилцаж, форумаас цаашид хэрэгжүүлэх 24 заалт бүхий зөвлөмжийг гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. ОХУ-ын Красноярск мужийн Шушенск районтой байгуулсан Соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Хил орчмын аялал жуулчлалын хөгжил” Шушенскийн анхдугаар олон улсын аялал жуулчлалын форум ОХУ-ын Красноярскийн Шушенск хотод зохион байгуулагдлаа. Форумд ОХУ-ын Красноярск, Хакасс, Тува улсын төрийн болон туроператур компаниуд, БОАЖГ, Соёлын газрын төлөөллүүд оролцож Увс аймагтай аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан маршрут гаргах, 2 бүсийн танилцах аяллыг зохион байгуулах, харилцан жуулчин солилцох, үйлдвэрлэл, бизнес, боловсрол, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, туршлага судлах, орон нутгийн бренд бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд нийлүүлэх, сурталчлах, худалдаалах, жуулчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан аяллыг зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах боломжтой боллоо.

Бизнес орчин


Увс аймаг дахь Гаалийн газрын харьяа боомтуудаар 2022 онд 1252.2 тн, 3763.12 мян.ам долларын экспортын бараа, 35310.7 тн, 36651.8 мян.ам долларын импортын бараа нэвтэрсэн байна. Импортын гол нэрийн барааг бензин АИ-80, АИ-92, Дизель түлш, малын тэжээл эзэлж байна. Мөн тус боомтоор эхний 11 сарын байдлаар Монгол улсаас 2531 тээврийн хэрэгсэл, ОХУ-аас 21634 тээврийн хэрэгсэл нийт 24165 тээврийн хэрэгсэл харилцан нэвтэрсэн байна. Монгол улсаас 4098 зорчигч, ОХУ-аас 68559 зорчигч буюу нийт 72657 зорчигч нэвтэрсэн байна.

Дэд бүтэц


Увс аймгийн төв Улаангом сум нь нийслэл Улаанбаатар хот болон хилийн Хандгайт боомттой хатуу хучилттай асфальтан замаар холбогдсон. МИАТ, Аэро Монголиа, Хүннү Аэр зэрэг авиа компаниуд агаарын шууд нислэгийг 7 хоногийн 1-2 өдөрт хийдэг болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөх нэгэн таатай орчныг бүрдүүлж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд бүх сумын төв ББЭХС-д холбогдсон. Харилцаа холбооны Мобиком, Жи Мобайл, Юнитель, Скайтель зэрэг үүрэн телефоны хэрэглэгч бараг бүх сумдад бий болж, интернет сүлжээ бүх сумдад тавигдсан.

Аюулгүй байдал


Аймгийн Засаг даргын захирамжаар 3 шуурхай бүлэг томилон мал, амьтны гоц халдварт өвчнийг үнэлэх, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, үүрэг чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хяналтын постуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, үүссэн цагийн байдалтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажилласан. Мал, амьтны гоц халдварт Шүлхий, үхрийн арьс товруутах өвчний голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсүүдийг тогтоож нарийвчилсан зураглал гарган, хариу арга хэмжээг төлөвлөн ажиллаж, тус зураглалын дагуу хяналт, ариутгал халдваргүйжилтийн 17 суурин, 34 хөдөлгөөнт постонд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, сумдын Засаг даргын тамгын газар, сумын мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгийн нийт 138 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Малын гоц халдварт шүлхий, үхрийн арьс товруутах өвчний голомт, сэжигтэй бүсэд байгаа айл өрхүүдийн хашаа хороонд халдваргүйжүүлэлтийг 450325 м2 талбайд, хяналтын постоор нэвтэрсэн 23975 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.