loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
  • Газар тариалан, худалдаа, үйлчилгээ, аялал жуучлал, боловсруулах үйлдвэрийн чиглэлд бий болох дээрхи ажлын байр, бизнес эрхлэх нээлттэй орчинтой;
  • Төрөл бүрийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж;
  • Алслагдсан аймгийн хувьд татварын хөнгөлөлт эдлэх, орон сууцны 3%-ийн зээлд хамрагдах;
  • 1350 айлын орон сууцжуулах газар олгож, дэд бүтцийг татах нөхцөл бүрдсэн;
  • 2019 оноос Улаангом сумын 5 багийн гэр хорооллын өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох ажил хийгдэж 400 гаруй өрх холбогдсон бол цаашид үргэлжилнэ.
  • Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарын үзүүлэлт жил бүр дээшилж, хувийн хэвшлийн үйлчилгээ явагдаж өрсөлдөөн бий болсон.
  • Мэдээ мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй ил тод болгох “Дижитал аймаг” хөтөлбөр хэрэгжих дэд бүтэц бий болсон.

Төрийн цахим үйлчилгээний ХурДан цэг нь аймгийн төвд 4 цэгт байрлахаас гадна сум бүрт хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна. Мөн та төрийн цахим үйлчилгээг e-mongolia гар утасны аппликэйшн болон e-mongolia.mn сайтаас авах боломжтой. Улаангом суманд дараах байршилд ХурДан цэг үйл ажиллагаа явуулж байна.

  1. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв
  2. "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК-ийн байранд
  3. Нэгдсэн эмнэлэг
  4. "Итгэлт" хүнс барааны зах