loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Говь-Алтай аймаг

925

Засаглал


Алсын хараа - 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тулгуурлан аймаг орон нутгийн өөрөө удирдах байгууллага засаглан хөгжлийг түүчээлж байна

Аймгийн сүлд

Аймгийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгөсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна.

Сүлдний төв хэсэгт ан амьтнаар баялагийг бэлгэдэн дүүлж байгаа угалз, говь-хангай, өндөр сүрлэг уулсыг харуулсан ногоон шар дэвсгэр, мөнх цаст уулын зураг, дэлхийн даяаршил, мэдээллийн технологийг бэлгэдсэн долгионыг дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт шинжлэх ухаан боловсролыг дээдэлсэн дэлгэсэн номын дүрсэн дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг залж, доод хэсэгт аж үйлдвэр, газар тариаланг илтгэсэн хүрд араа, тариан түрүүг тус тус дүрсэлнэ.

Туг

Туг Говь-Алтай аймгийн далбаа нь шар хөх хосолсон өнгөтэй байна. Далбааны доод хэсэгт гурав хаваасны нэгийн хэмжээтэй говийг бэлгэдсэн шар өнгөтэй, дээд хэсэгт мөнх тэнгэрийг бэлэгдсэн хөх дэвсгэр дээр аймгийн сүлдийг байрлуулсан байна.

Эдийн засаг


Аймгийн төвд Монгол банк, ТӨРИЙН Банк, ХААН банк, Хас банкны салбарууд Уур уурхайн Хан-Алтай ресурс, Алтайн хүдэр зэрэг уул уурхайн компаниуд, Дэлхийн зөн ОУБ-н орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг хөтөлбөрүүд хэрэгжин ажиллаж байна. Говь-Алтай аймгийн Бургастайн боомт байнгийн ажиллагаатай болж өргөжин тэлж байна. Алсын хараа - 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тулгуурлан Улаанбаатар хот болон төв суурин газраас Говь-Алтай аймагт шилжин ирж суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, аймгийн ард иргэдийг амьдрах таатай орчин нөхцөлөөр хангах зорилгоор эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглан иргэд аж ахуйн нэгжийг дэмжихэд оршино.

  • Говь-Алтай аймагт Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэхээр нөөцөөр тогтоосон газар нь нийт 5479,9 га талбай байна. 39142 иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх боломжтой байна.

  • Инженерийн хийцтэй услалтын систем болон усалгаатай талбай барих боломжтой

    Аялал жуулчлалын талаар

  • Аялал жуулчлалын талаар Говь-Алтай аймгийн зүүн, зүүн хойд бүсийн аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ (Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Тайшир, Дэлгэр) Говь-Алтай аймгийн баруун, баруун хойд бүсийн аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ (Дарви, Тонхил, Бугат, Алтай, Төгрөг, Шарга) Говь-Алтай аймгийн өмнөд бүсийн аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ (Бигэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой, Цогт, Цээл, Халиун, Есөнбулаг)

Бизнес орчин


Алсын хараа - 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тулгуурлан Улаанбаатар хот болон төв суурин газраас Говь-Алтай аймагт шилжин ирж суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, аймгийн ард иргэдийг амьдрах таатай орчин нөхцөлөөр хангах зорилгоор эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглан иргэд аж ахуйн нэгжийг дэмжихэд оршино.

Дэд бүтэц


Аймгийн хэмжээнд барилгийн цэргийн анги шинээр байгуулагдан бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Хилийн болон агаарын цэргийн анги салбаруудтай. Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийг холбосон - Хэвтээ тэнхлэгийн засмал зам дайран өнгөрдөг. Эрчим хүчний эх үүсгүүрээ бүрэн шийдсэн. / Тайшир усан цахилгаан станц /

120 айлын орон сууц Сумдын бүх иргэд хамрагдах боломжтой. Есөнбулаг сумын шинэ суурьшлын бүс болох солонго хорооллын нутаг дэвсгэрт амины болон орон сууцны барилгыг иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр барих боломжтой болголоо

Аюулгүй байдал


Цэвэр орчин- Эрүүл агаар, хөдөөгийн хөгжил таныг хүлээж байна.

Говь-Алтайн 9н гайхамшиг

Говийн гайхамшигт -6

Байршил

Хүн ам зүй

Эрэгтэй
28,777
Эмэгтэй
28,551
Хүүхэд, Залуус
54,499
<
Хөгшид
2,829

Газар зүй

Газар нутгийн хэмжээ
141,447.67 км2

Өндөрлөг
3,802.00 м

Цагийн бүс
UTC+7

Бүсийн дугаах
UTC+7

Нутгийн хуваарь

Аймгийн төв

Говь-Алтай


Сумд

18


Баг

83