Газар
Говь-Алтай аймагт Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэхээр нөөцөөр тогтоосон газар нь нийт 5479,9 га талбай байна. 39142 иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх боломжтой байна.
Хавсралт
Орон байр
Боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээний салбарын ажиллагсдын ажлын үр дүнг урамшуулах, ажиллаж амьдрах тааламжтай нөхцлийг бүрдүүлэхэд орон нутгийн төсвийн 40 шахам хувийг зарцуулж байна. Ажлын үр дүнгээр багш нарт жилд 1-50 сая хүртэл төгрөгийн нэмэлт урамшуулал авах, эмч нарт зориулсан орон сууцыг Есөнбулаг суманд барьж эмч, эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжлийн ажилтнуудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 10-30 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх, хувийн хэрэгцээнд аж ахуй эрхлэх газар олгох, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд хүү багатай зээл авах зэрэг давуу тал эдлэх боломжийг олгож байна.
Хавсралт
Бизнес эрхлэлт
Xувийн хэрэгцээнд аж ахуй эрхлэх газар олгох, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд хүү багатай зээл авах зэрэг давуу тал эдлэх боломжийг олгож байна.
Мөн аялал жуулчлал, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй нөхцлөөр газар олгох, аж ахуйгаа эрхлэх хүү багатай зээлийг нэн тэргүүнд олгох боломжтой .
Шилжин сууршигч аж ахуйн нэгж, иргэн нь Говь-Алтай аймагт аж ахуйн нэгжийн болон хувь хүний албан татвараас 90 хувийн хөнгөлт эдлэхийн сацуу аймаг, орон нутагт гарааны бизнес эрхэлбэл татвараас 5 жилийн турш чөлөөлөгдөнө.
2023 оны 1 сараас эхлэн УБ хотоос Говь-Алтай аймагт бизнесээ шинээр нүүлгэн шилжүүлсэн, салбараа шинээр нээсэн аж ахуйн нэгжид 250 сая хүртэл төгрөг, хувь хүнд бол 50 сая хүртэл төгрөгийн зээл сарын 1 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай олгох журам үйлчилж байна.

Татварын хөнгөлөлт

Санхүүгийн дэмжлэг
Ажлын үр дүнгээр багш нарт жилд 1-50 сая хүртэл төгрөгийн нэмэлт урамшуулал авах, эмч нарт зориулсан орон сууцыг Есөнбулаг суманд барьж эмч, эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжлийн ажилтнуудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 10-30 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх, хувийн хэрэгцээнд аж ахуй эрхлэх газар олгох, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд хүү багатай зээл авах зэрэг давуу тал эдлэх боломжийг олгож байна.
2023 оны 1 сараас эхлэн УБ хотоос Говь-Алтай аймагт бизнесээ шинээр нүүлгэн шилжүүлсэн, салбараа шинээр нээсэн аж ахуйн нэгжид 250 сая хүртэл төгрөг, хувь хүнд бол 50 сая хүртэл төгрөгийн зээл сарын 1 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай олгох журам үйлчилж байна.
Бусад
Боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээний салбарын ажиллагсдын ажлын үр дүнг урамшуулах, ажиллаж амьдрах тааламжтай нөхцлийг бүрдүүлэхэд орон нутгийн төсвийн 40 шахам хувийг зарцуулж байна