loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Дундговь аймаг

Эдийн засаг


Бизнес орчин


Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2022 оны 12 сарын байдлаар 25,4 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 17,6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд боловсруулах үйлдвэрлэл 21,7 хувь, уул уурхай олборлох үйлдвэрлэл 21,8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.

2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1329 ААНБ бүртгэлтэй байна. Үүнээс 610 ААНБ буюу 45,8 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: 72,8% нь ААН, 16,6% нь ТББ, 10,6% нь төсвийн байгууллага байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ыг хариуцлагын хэлбэрээр авч үзвэл 61,5% буюу 375 нь компани, 23,0% буюу 140 нь төсөвт байгууллага, 5,9% буюу 36 нь хоршоо, 16 буюу 2,6% нь ОНӨҮГ, 3 буюу 0,5% нь бусад хэлбэрийн ААН байна.

Дэд бүтэц


Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний сүлжээнд холбогдсон бөгөөд үүрэн телефоны сүлжээтэй. Говийн үзэсгэлэнт газрыг үзэхээр зорин ирж буй гадаад дотоодын жуулчид жил ирэх тусам өсөж байна. Жилдээ нартай өдрийн тоо харьцангуй олон салхи ихтэй тул нар салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цөлжилт ихээр явагдаж байгаа тул хотоо ногооруулъя дэд хөтөлбөр хэрэгжүүлж орон нутгийн хэмжээнд мод тарих арчлах үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж байна. 2021-2022 онд аймгийн хэмжээнд 180000 гаруй мод, сөөг тарьсан байна. Говийн бүсийн аймгуудад зориулсан олон стандартын чанарын шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээг байгуулсан.

20 мегабайтын хүчин чадал бүхий дулааны станцыг байгуулж байна. Хоногт 3000 метр куб хүчин чадал бүхий биологи цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж байгуулсан.

МОРИН ТОЛГОЙН ЦАВ ХЭМЭЭХ БАЙГАЛИЙН СОНИРХОЛТОЙ БҮТЭЦ БҮХИЙ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАРТ НАР САРНЫ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ САНСРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОМООХОН ТӨВ БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА. МОНГОЛЫН ГОВЬД МАРС ГАРАГТ СУУРЬШИХ ХҮНИЙГ АМЬД ҮЛДЭЖ, ХҮНД НӨХЦӨЛД ДАСАН ЗОХИЦОХОД БЭЛДЭХ СУРГАЛТЫН ТӨВ ЮМ.

Аюулгүй байдал