Түгээмэл асуулт хариулт
2022 оны нийт малчин өрхийн тоо 7681
15 сумын 2 цогцолбор сургууль, 6 ахлах сургууль, 11 дунд сургуультай. Цэцэрлэгийн хувьд аймаг сумдын 22 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай аймаг 2022 оны байдлаар 47199 хүн ам бүртгэгдсэн.
ЖДҮХСан, ХХСангаас 100 хүртэлх сая төгрөгийг 5 жилийн хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй зээлийг Хүнсний үйлдвэр, Газар тариалан, Хөнгөн үйлдвэр, Мал аж ахуйн салбарын чиглэлээр авах боломжтой юм.
18-45 насны 2-оос доошгүй гишүүнтэй, хөдөө орон нутагт шилжин суурьших хүссэлтэй малгүй болон цөөн малтай /бог малд шилжүүлснээр 20 хүртэлх толгой/ малчин өрхөд 5,0 сая төгрөгийн үнийн дүнтэй дүйцэх мал олгоно. хугацаа 36 сар /100% эргэн төлөх нөхцөлтэй/
Дундговь аймаг 47199 хүн амтай. Үүнээс нийт хүн амын 29892 буюу 63.3%-ийг 15-64 насны иргэд эзэлж байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас, шилжин ирж байгаа иргэдээс өргөдөл хүлээж авахдаа оочир дугааргүй өргөдлийн хүсэлтийг шийддэг.