Гарчиг
Сүлд
Дорноговь аймаг
Бизнес орчин
Аж үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркын зориулалтаар газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, Дорноговь аймгийн аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан ба энэхүү ажлын хүрээнд аймгийн эдийн засгийг кластер хэлбэрээр хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркыг эдийн засгийн 5 тойрогт байгуулах ба Дорноговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, бизнес эрхлэгчдэд газар олголтыг хийх, орон нутгийн давуу талд түшиглэн “Арилжааны 1000 хонь”, “Өсвөр үхрийн аж ахуй”, “Дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр”, “Хүлэмжийн аж ахуй” төслүүдийг хэрэгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах бизнес эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Тус аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Геоэкологийн хүрээлэнтэй хамтран 13 сумын 2914 га талбайд хайгуул судалгааны ажлыг хийлгэснээр тус бүс нутагт “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, мод бут тарих боломжтой” 1978 га талбайд тариалалт хийх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан.
Аймгийн хэмжээнд 138 га талбайд тариалалт хийж, хүн амын төмс, хүнсний ногооны 10.7 хувийг орон нутгаасаа хангаж байгаа бөгөөд Говийн бүс нутгийн дулааны асар их нөөцийг зохистой ашиглаж нарийн ногоонуудыг сонгож тариалах боломж, зах дээл, орон нутагт байсаар байна.
Дорноговь аймагт 2022 оны жилийн эцэст 4654 малчин өрхийн 2.9 сая толгой мал (тэмээ 52.631, адуу 202.203, үхэр 131.499, ямаа 1.278.315, хонь 1.245.050) тоологдсон.
Мал аж ахуйн салбарт 2022 онд нийт 86,2 тэрбум борлуулалт хийгдсэн бол 2023 онд 92.2 тэрбум төгрөг олох боломжтой байна.
Тус аймгийн 11 сумын олон малтай 210 малчин өрхөөс 450 туслах малчин авч ажиллуулах захиалгыг ирүүлээд байна.
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 3 аж ахуй нэгж, 50 иргэн байгаа ба хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүн 76,3 хувь, өндөгний 60 хувийг орон нутгаасаа хангадаг.
Аймгийн хэмжээнд мал аж ахуйн чиглэлээр дараах үйл ажиллагааг эрхлэн хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүнд:
• Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх (Сүү, мах, ноос, хонь, үнээ, ингэ, гахай, тахиа, зөгий, туулай)
• Малын тэжээлийн үйлдвэр (эрдэс тэжээл, гар тэжээл, дарш)
• Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр
• Мал нядалгааны цех
• Шинэ, техник технологи нэвтрүүлэх
Цаашид тус салбарт ажиллах мэргэжилтэй ажилтнуудыг ажлын байраар хангах, бизнес эрхлэхэд газар, дэд бүтэц, хөнгөлөлттэй зээл, сургалт, зөвлөгөө мэдээлэл зэрэг бүхий л талын дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах юм.
Дорноговь аймагт 2022 оны жилийн эцсийн тоогоор тэмээн сүргийн тоо 52631 мянган толгой тоолуулсан бөгөөд “Солид Партнерс Групп” ХХК нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дорноговь аймагтай хамтран “Монгол тэмээ Дорноговь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Замын-Үүд суманд ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулан хуурай сүү, молоко зэргийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох юм. Үйлдвэрт шаардагдах ингэний сүүг цуглуулах зорилгоор Мандах, Хатанбулаг, Хөвсгөл, Сайншанд, Улаанбадрах сумдад ингэний эрчимжсэн фермер байгуулах ажлыг эхлүүлээд байна
ДОРНОГОВЬ АЙМАГТ ИНГЭНИЙ ФЕРМ, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ, ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЧИГЛЭЛЭЭР БИЕНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖ БАЙНА.
Дэд бүтэц
Аймгийн нутаг дэвсгэрээр 758 км буюу хамгийн урт төмөр зам нэвтрэн өнгөрөх бөгөөд Даланжаргалан, Айраг, Өргөн, Замын-Үүд зэрэг 9 сумдын нутаг дэвсгэрээр төмөр зам, Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 595 км хатуу хучилттай авто замаар 5 сум холбогдсон, эрчим хүчний төвийн бүсийн эх үүсвэрт холбогдсон төдийгүй Сайншанд суманд 55 МВт-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”, Замын-Үүд сумын 15 МВт-ийн нарны цахилгаан станцууд цахилгаан үйлдвэрлэж, төвийн эрчим хүчинд нийлүүлж, улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдагаараа онцлог, давуу талтай аймаг юм. Дорноговь аймгийн хэмжээнд нийт өрхийн 79.0 хувь нь төвлөрсөн цахилгаан хангамжийн эх үүсвэрээр хангагдсан бөгөөд нийт өрхийн 20.5 хувь сэргээгдэх эрчим хүчний жижиг оврын цахилгаан үүсгүүрээр хангагдсан байна. Төвлөрсөн усан хангамжид нийт өрхийн 32.6 хувь нь холбогдсон ба бохир ус зайлуулалтын бие даасан болон төвлөрсөн системд 31.5 хувь нь холбогдсон.