loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар


     Ингэснээр аймгийн хэмжээнд 2 Хурдан киоск үйл ажилагаа явуулж эхэллээ. Энэхүү киоск машинаас хүн хуулийн этгэндийн хамгийн их  авдаг лавлагаа тодорхойлолтууд гарах боломжтой ба үүнд иргэдийн хамгийн ихээр авдаг 

-Иргэний үнэмлэхний лавлагаа

-Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа-

-Жолооны үнэмлэхний лавлагаа

-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа

-Гэрлэлтийн лавлагаа

-Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт гарах ба хүн, хуулийн этгээдийн нийт 200 гаруй лавлагаа тодорхойлолтын үйлчилгээг Хурдан киоскоос авах боломжтой.


Танин мэдэхүй | Хиймэл дагуулын төрлүүд 

Хиймэл дагуул нь сансарт нисэж буй төхөөрөмжүүд бөгөөд зориулалтаар нь иргэний болон цэрэг армийн гэж хоёр ангилдаг. 

Харин гүйцэтгэж буй үүргээр нь 

Харилцаа холбооны хиймэл дагуул:

 Харилцаа холбоо, телевиз, радио, нэвтрүүлэг дамжуулах, интернэтэд өндөр хурдаар холбогдоход ашигладаг. 

Тандан  судалгааны хиймэл дагуул:

 Хөдөө аж ахуй, газар тариалан, уур амьсгалын өөрчлөлт хот төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах зэрэгт ашигладаг

Байршил тогтоох хиймэл дагуул: 

Замын чиглэл заах, авто тээврийн хяналт, зэрлэг амьтдын судалгаа хийх хэрэглээнд түлхүү ашигладаг 

Цаг агаарын хиймэл дагуул: 

Байгалийн үзэгдлийн орчин, хөдөлгөөн, шинж чанарын мэдээг цуглуулж, дамжуулах үйлчилгээнд ашигладаг 

Судалгаа, шинжилгээний хиймэл дагуул: 

Галактик, сансар огторгуйн биетүүд болон цахилгаан соронзон үзэгдэл, шинж чанар зэрэг мэдээллийг цуглуулдаг. 

Туршилтын хиймэл дагуул: 

Сансар огторгуйн гүнд ажиллах хиймэл дагуулын технологийг сайжруулах, турших зорилгоор ашигладаг.

#хиймэл_дагуул #үндэсний_хиймэл_дагуул #хиймэл_дагуул_төрөл

  

Сайншанд сумын иргэдийг цэвэршүүлсэн ундны усаар хангах зорилгоор Аймгийн байгаль хамгаалах сангийн зардлаар “Баялаг говь” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн автоматжуулсан цэвэршүүлсэн усны төв өнөөдрөөс ашиглалтад орлоо. 

Энэхүү автоматжуулсан цэвэршүүлсэн усны төв нь Сайншанд сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа бөгөөд 24 цагийн автомат ажиллагаатай, бусад багийн иргэд үйлчлүүлэх бүрэн боломжтой.                                   

Говийн ус хатуулаг ихтэй, хүнд метальтай учраас эдгээр элементүүдийг хамгийн шилдэг ус цэвэршүүлэгч технологи болох RO/ Reverse Osmosis/ шүүх төхөөрөмжөөр 5 давхар шүүж иргэдийн ундны усны хэрэгцээг хангана. 

Энэхүү ус цэвэршүүлэх систем нь: 

 Усны хатуулаг бохирдлыг бүрэн арилгаж, шүлтлэг усыг гаргах бөгөөд 4 төрлийн байгалийн чулуулгаар байгалийн ус мэт болгож эрдэсжүүлдгээрээ давуу талтай. 

Иргэд та бүхэн хүссэн цагтаа картаа уншуулаад дэвшилтэд тоног төхөөрөмжөөр шүүж цэвэршүүлсэн эрүүл аюулгүй ундны усыг ашиглах боломжтой болж байна.

Хаяг: 1. 4 дүгээр баг, Багийн ажлын албаны баруун талд

Хаяг: 2. 8 дугаар баг, Багийн ажлын албаны байрны зүүн талд байрлаж байна. 

Усны картыг Чандмань Илч ОНӨ ХХК-аас иргэд худалдан авч, үйлчлүүлэх боломжтой. 

Анхааруулга: Иргэд зориулалтын тавцанд 5-20л хүртэлх усны савыг байрлуулан авна уу.


   2024 оны 7 сарын 12-21-ний өдрүүдэд Малайз улсын Пенанг хотноо зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд “УРАН НҮҮДЭЛ” шатрын клубийн дасгалжуулагч МУ-ын шүүгч Д.Цэцэгжаргалын удирдлага дор Сайншанд сумын 3-р сургуулийн 11б ангийн сурагч З.Энххалиун, 2-р сургуулийн 5а ангийн сурагч Н.Ананд, 5г ангийн сурагч Э.Тэмүжин, “ХУТАГТЫН МЭЛМИЙ” клубийн тамирчин Сайншанд сумын ЕБоловсролын 2-р сургуулийн 2г ангийн сурагч У.Ухаанбилэг, 1-р сургуулийн 5а ангийн сурагч Ч.Марал-Үжин нар амжилттай оролцлоо.

     З.Энххалиун хувийн дүнгээр шагналт байр, хүрэл медаль, У.Ухаанбилэг түргэвчилсэн тоглолтын багийн төрөлд мөнгөн медаль хүртэж оролцсон бүх тамирчид гадаад чансаатай болсон амжилттай оролцлоо. 

Дасгалжуулагч, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

🖊️Дорноговь аймаг нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг салбар тус бүрд үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэн орон нутгийн ард иргэдийн ажиллах, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аймгуудын нэг билээ. 🖊️Дорноговь аймгийн 12 сум төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд, 6 сум аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон, хамгийн урт төмөр зам дайран өнгөрдөг зэрэг дэд бүтцийн олон давуу талуудтай юм. 🖊️Сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараараа Монгол Улсад эхний байруудад эрэмбэлэгдэж, тус аймгийг зорин ирэх иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын тоо өсөн нэмэгдэх болсон. 🖊️Дорноговь аймгийн нэрийн хуудас болсон Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүс нутгаар гадаад, дотоодын аялагчид аюулгүй, шуурхай, тав тухтай аялах, зорчих орчин нөхцөлийг бүрдүүлж орон нутгийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай автозамтай болгож, засвар шинэчлэлтийг цаг алдахгүй тухай бүрд гүйцэтгэсээр байна. 🖊️Сайншанд сумын Зүүнбаян баг нь аймгийн төвтэй, аялал жуулчлалын гол бүс нутагтай хамгийн ойр оршиж байгаа хэдийг ч хатуу хучилттай автозамаар холбох тухай асуудлыг сүүлийн 10 орчим жил яригдаж, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүсэн байна. 🖊️Тэгвэл өнөөдөр олон жил яригдаж, нутгийн ард иргэдийн хүсэл, мөрөөдөл болсон энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх эхлэлийг тавигдлаа. 🖊️Цаашид энэхүү томоохон бүтээн байгуулалтыг дагаад Зүүнбаян багийн иргэд, хөдөлмөрчдийн ажил, амьдрал өсөн дэвжиж, баг маань өнгө үзэмжээ нэмэн, тээвэр логистикийн томоохон төв, зангилаа болон хөгжих цаашдын боломж нээгдэж байна. 🖊️Мөн тус багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж буй санхүүжилтээр Зүүнбаян багийн төв доторх 1 км хатуу хучилттай автозамыг засварлан шинэчлэх ажлыг “Дорноговь АЗЗА” ТӨХК гүйцэтгэх юм. Зам дагаж хөгжил ирнэ… 🖊️Дорноговь аймаг нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг салбар тус бүрд үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэн орон нутгийн ард иргэдийн ажиллах, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аймгуудын нэг билээ. 🖊️Дорноговь аймгийн 12 сум төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд, 6 сум аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон, хамгийн урт төмөр зам дайран өнгөрдөг зэрэг дэд бүтцийн олон давуу талуудтай юм. 🖊️Сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараараа Монгол Улсад эхний байруудад эрэмбэлэгдэж, тус аймгийг зорин ирэх иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын тоо өсөн нэмэгдэх болсон. 🖊️Дорноговь аймгийн нэрийн хуудас болсон Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүс нутгаар гадаад, дотоодын аялагчид аюулгүй, шуурхай, тав тухтай аялах, зорчих орчин нөхцөлийг бүрдүүлж орон нутгийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай автозамтай болгож, засвар шинэчлэлтийг цаг алдахгүй тухай бүрд гүйцэтгэсээр байна. 🖊️Сайншанд сумын Зүүнбаян баг нь аймгийн төвтэй, аялал жуулчлалын гол бүс нутагтай хамгийн ойр оршиж байгаа хэдийг ч хатуу хучилттай автозамаар холбох тухай асуудлыг сүүлийн 10 орчим жил яригдаж, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүсэн байна. 🖊️Тэгвэл өнөөдөр олон жил яригдаж, нутгийн ард иргэдийн хүсэл, мөрөөдөл болсон энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх эхлэлийг тавигдлаа. 🖊️Цаашид энэхүү томоохон бүтээн байгуулалтыг дагаад Зүүнбаян багийн иргэд, хөдөлмөрчдийн ажил, амьдрал өсөн дэвжиж, баг маань өнгө үзэмжээ нэмэн, тээвэр логистикийн томоохон төв, зангилаа болон хөгжих цаашдын боломж нээгдэж байна. 🖊️Мөн тус багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж буй санхүүжилтээр Зүүнбаян багийн төв доторх 1 км хатуу хучилттай автозамыг засварлан шинэчлэх ажлыг “Дорноговь АЗЗА” ТӨХК гүйцэтгэх юм. Зам дагаж хөгжил ирнэ…

🖊️Дорноговь аймаг нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг салбар тус бүрд үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэн орон нутгийн ард иргэдийн ажиллах, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аймгуудын нэг билээ. 🖊️Дорноговь аймгийн 12 сум төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд, 6 сум аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон, хамгийн урт төмөр зам дайран өнгөрдөг зэрэг дэд бүтцийн олон давуу талуудтай юм. 🖊️Сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараараа Монгол Улсад эхний байруудад эрэмбэлэгдэж, тус аймгийг зорин ирэх иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын тоо өсөн нэмэгдэх болсон. 🖊️Дорноговь аймгийн нэрийн хуудас болсон Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүс нутгаар гадаад, дотоодын аялагчид аюулгүй, шуурхай, тав тухтай аялах, зорчих орчин нөхцөлийг бүрдүүлж орон нутгийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай автозамтай болгож, засвар шинэчлэлтийг цаг алдахгүй тухай бүрд гүйцэтгэсээр байна. 🖊️Сайншанд сумын Зүүнбаян баг нь аймгийн төвтэй, аялал жуулчлалын гол бүс нутагтай хамгийн ойр оршиж байгаа хэдийг ч хатуу хучилттай автозамаар холбох тухай асуудлыг сүүлийн 10 орчим жил яригдаж, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүсэн байна. 🖊️Тэгвэл өнөөдөр олон жил яригдаж, нутгийн ард иргэдийн хүсэл, мөрөөдөл болсон энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх эхлэлийг тавигдлаа. 🖊️Цаашид энэхүү томоохон бүтээн байгуулалтыг дагаад Зүүнбаян багийн иргэд, хөдөлмөрчдийн ажил, амьдрал өсөн дэвжиж, баг маань өнгө үзэмжээ нэмэн, тээвэр логистикийн томоохон төв, зангилаа болон хөгжих цаашдын боломж нээгдэж байна. 🖊️Мөн тус багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж буй санхүүжилтээр Зүүнбаян багийн төв доторх 1 км хатуу хучилттай автозамыг засварлан шинэчлэх ажлыг “Дорноговь АЗЗА” ТӨХК гүйцэтгэх юм.

Зам дагаж хөгжил ирнэ…

"НЭЭЛТТЭЙ ДОРНОГОВЬ" ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Дорноговь аймгийн нийт иргэд, шилжин суурьших сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд аймгийн онцлог, давуу тал, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, бизнесийн боломжийг танилцуулан мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгжийн сонирхсон асуултад хариулт өгч Дорноговь аймгийн талаарх цогц мэдээллээр хангах зорилго бүхий “Нээлттэй Дорноговь” чуулган эхэллээ.
Чуулганаар Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал үндсэн илтгэл тавьж, УИХ -ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Төмөртогоогийн Энхтүвшин “Монгол Улсын Үйлдвэржилтийн бодлого” сэдвээр, “Эдийн засгийн бодлого, өрсдөлдөх чадварын судалгааны төв”-ийн ерөнхий захирал Б.Лакшми “Дорноговь аймгийн өрсөлдөх чадвар, анхаарах асуудал” сэдвээр, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Эрдэнэбаяр “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн асуудал ба Дорноговь аймгийн хөгжлийн боломж” сэдвээр, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг “Шилжилт хөдөлгөөний асуудлыг ойлгож, удирдах нь” сэдвээр, “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн зөвлөх инженер Ц.Ганбат “Алтанширээтийн аж үйлдвэрийн цогцолборын өнөөгийн байдал, цаашдын боломж” сэдвээр, "Си өү эй эл" ХХК-ийн гүйцэтггэх Ж.Мөнхбат “Гэрэлт говь” үйлдвэр технологийн паркийн төслийн танилцуулга” сэдвээр, “МАК”-ХХК-ийн Зэсийн төсөл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ю.Хэрлэнбаяр “Цагаан суваргын орд газрын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар танилцуулга” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл тавих юм. Мөн чуулганы хүрээнд “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт”, “Ажлын байр, бизнес боломж” сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулж Дорноговь аймгийн хөгжил цэцэглэлт, хөгжлийн загварын талаар зочин панелистуудтай харилцан ярилцаж шийдэлд хүрэх юм. Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүд, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын төв ажлын хэсгийн дарга, гишүүд, төрийн захиргааны төв байгууллагын албаны хүмүүс, БНХАУ, ОХУ, Энэтхэг улсын зочид төлөөлөгчид, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөллүүд, Дорноговь аймгийн ард иргэд нийт 1000 гаруй хүн оролцож байгаараа онцлог байна.

ДОРНОГОВЬ АЙМАГ ШИЛЖИН СУУРЬШИГЧДЫГ ХҮЛЭЭЖ АВАХ БОДЛОГОО ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорноговь аймагт болж байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлох, аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээх зорилтууд дэвшүүлснийг онцлов. Өнөөдрийн чуулганаар Дорноговь аймгийн хөгжлийн боломж, тус аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд аймгийн онцлог, давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлого төлөвлөлтөө танилцуулж байна. Дорноговь аймаг нь бие даан төсвөө бүрдүүлдэг бөгөөд дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг орон нутагт тогтоон, шилжин ирэгсдийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон газрын төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоожээ. Энэ нь Улаанбаатар хот болон бусад аймгуудийн тогтоосон хувь хэмжээнээс 20-27 хувиар бага байна.

Мөн хотоос шилжин ирсэн иргэнийг Дорноговь аймагт ажилд авсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж татварын дэмжлэг үзүүлж байгаа юм. Орон нутгийн зүгээс гарааны бизнесээ эхлүүлж байгаа компаниудын орлогод ногдох албан татварыг таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлөх, орон нутагт дулаан, цахилгааны төслүүд хэрэгжүүлвэл борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувиар хөнгөлөх бөгөөд дараагийн гурван жил 50 хувиар орлогын татвараас тус тус хөнгөлнө. Нийслэлээс үйлдвэр, агуулахаа Дорноговь аймаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасаж тооцох зохицуулалт хийнэ. Улаанбаатар хотоос 500-1000 км алслагдсан зайд бизнес эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх, алслагдсан суманд бизнесийн үйл ажиллгаа эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх бодлого хэрэгжүүлж байна. Дорноговь аймагт ажилгүйдлийн түвшин 2016 онд 9.9 хувь, 2020 онд 4.1 хувь байсан бол 2021 онд 2.7 хувь, 2022 онд 1.5 хувьтай болж жилээс жилд буурч, ажилгүйдлийн түвшин хамгийн бага аймгийн нэг болжээ. Тус аймагт 12416 ажлын байр шинээр бий болох боломжтой гэсэн судалгаа байна. Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр, “Алтанширээт аж үйлдвэрийн цогцолбор” баригдаж байгаа бөгөөд Манган боловсруулах үйлдвэр, Ган бөмбөлгийн үйлдвэр, Жонш баяжуулах үйлдвэр, “Цагаан суваргын зэс молебдений үйлдвэр”, “Мон цемент”, “МАК” цементийн үйлдвэр зэрэг 27 боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна.