loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар

Сайншанд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвд газрыг дахин төлөвлөх, дахин зохион байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудыг буулган дахин төлөвлөх замаар хүн амын нягтралыг нэмэгдүүлж, төвлөрсөн инженерийн хангамж бүхий орон сууцны хороолол, амины орон сууцны хорооллуудыг бий болгох, эдэлбэр газар бүхий уламжлалт гэр хорооллыг газраар хувь нийлүүлэх замаар нийтийн эдэлбэр, амралтын зугаалгын бүс, зам, шугам сүлжээний бүс бүхий 337.7 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, 10000 айлын орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг бий болгоход Сайншанд, Замын-Үүд, Хатанбулаг сумдын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шилжин суурьшигчдыг хүлээн авах амины орон сууцны эко хорооллууд, жижиг, дунд үйлдвэрлэлийн газруудыг газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, газар олгох бэлтгэл ажлыг хангаад байна.

ДОРНОГОВЬ АЙМАГТ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДЭД

Дорноговь аймагт шилжин ирж суурьшиж байгаа иргэдэд зориулан Сайншанд сумын 4-р баг Өлзийт ухаа байршилд нийт 0.21га газар, 1 иргэнд 0.07 га газар олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан ажиллаж байна. Газар хүссэн иргэд Сайншанд сумын газрын даамалд хандана.

Бүрдүүлэх бичиг баримт 1. Өргөдөл /Батлагдсан маягтаар 2. Оршин суугаа газрын тодорхойлолт 3. Иргэний үнэмлэх хуулбар /18 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх хуулбар/ 4. Газар өмчилж аваагүй лавлагаа 5. Тойм зураг ЛАВЛАХ УТАС: 70523988

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ ДООРХ ХЭСГЭЭС ТАТАН АВЧ ҮЗНЭ ҮҮ.

Орон байр

“Өрх гэр бүлийн худалдан авах чадварт нийцүүлэн орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд “Мандах наран хороолол” болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, хөтөлбөрт тусгагдсан бодлогыг хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд 1342 айлын 36 блок нийтийн орон сууц баригдсан ба аймгийн орон сууцны тоо 9009 болон нэмэгдэж, хүн амын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд байна. Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүн амын өсөлтийг тооцож, дараах байршлуудад орон сууцны хорооллуудыг шинээр барих төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, 2023 онуудад 1780 айлын орон сууцны хорооллуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд:  Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орон сууцны олон нийтийн бүсэд 883 айлын 18 орон сууц;  Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Мандах наран” орон сууцны хорооллын үргэлжлэл болох 1122 айлын 18 орон сууц;  Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй хуучны орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулж, “Саруул дэнж” 185 айлын 3 орон сууц;  Сайншанд суманд бусад 85  Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт Мандах наран-6 хорооллын 384 айлын 6 орон сууц;  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд Сайншанд, Замын-Үүд сумдад нийт 216 айлын 2 орон сууц.  Бусад сумдад 15 Дорноговь аймаг нь Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит компанийг байгуулан эхний ээлжинд 2 блок 144 айлын орон сууцыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Ингэснээр эхний ээлжинд хямд өртөгтэй, тохилог орон сууцаар зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх боломжийг олгоод байна.

Хавсралт

Бизнес эрхлэлт

Аж үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркын зориулалтаар газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, Дорноговь аймгийн аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан ба энэхүү ажлын хүрээнд аймгийн эдийн засгийг кластер хэлбэрээр хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркыг эдийн засгийн 5 тойрогт байгуулах ба Дорноговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, бизнес эрхлэгчдэд газар олголтыг хийх, орон нутгийн давуу талд түшиглэн “Арилжааны 1000 хонь”, “Өсвөр үхрийн аж ахуй”, “Дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр”, “Хүлэмжийн аж ахуй” төслүүдийг хэрэгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах бизнес эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тус аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Геоэкологийн хүрээлэнтэй хамтран 13 сумын 2914 га талбайд хайгуул судалгааны ажлыг хийлгэснээр тус бүс нутагт “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, мод бут тарих боломжтой” 1978 га талбайд тариалалт хийх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Аймгийн хэмжээнд 138 га талбайд тариалалт хийж, хүн амын төмс, хүнсний ногооны 10.7 хувийг орон нутгаасаа хангаж байгаа бөгөөд Говийн бүс нутгийн дулааны асар их нөөцийг зохистой ашиглаж нарийн ногоонуудыг сонгож тариалах боломж, зах дээл, орон нутагт байсаар байна. Дорноговь аймагт 2022 оны жилийн эцэст 4654 малчин өрхийн 2.9 сая толгой мал (тэмээ 52.631, адуу 202.203, үхэр 131.499, ямаа 1.278.315, хонь 1.245.050) тоологдсон. Мал аж ахуйн салбарт 2022 онд нийт 86,2 тэрбум борлуулалт хийгдсэн бол 2023 онд 92.2 тэрбум төгрөг олох боломжтой байна. Тус аймгийн 11 сумын олон малтай 210 малчин өрхөөс 450 туслах малчин авч ажиллуулах захиалгыг ирүүлээд байна.
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 3 аж ахуй нэгж, 50 иргэн байгаа ба хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүн 76,3 хувь, өндөгний 60 хувийг орон нутгаасаа хангадаг. Аймгийн хэмжээнд мал аж ахуйн чиглэлээр дараах үйл ажиллагааг эрхлэн хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүнд:
• Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх (Сүү, мах, ноос, хонь, үнээ, ингэ, гахай, тахиа, зөгий, туулай) • Малын тэжээлийн үйлдвэр (эрдэс тэжээл, гар тэжээл, дарш) • Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр • Мал нядалгааны цех • Шинэ, техник технологи нэвтрүүлэх Цаашид тус салбарт ажиллах мэргэжилтэй ажилтнуудыг ажлын байраар хангах, бизнес эрхлэхэд газар, дэд бүтэц, хөнгөлөлттэй зээл, сургалт, зөвлөгөө мэдээлэл зэрэг бүхий л талын дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах юм. Дорноговь аймагт 2022 оны жилийн эцсийн тоогоор тэмээн сүргийн тоо 52631 мянган толгой тоолуулсан бөгөөд “Солид Партнерс Групп” ХХК нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дорноговь аймагтай хамтран “Монгол тэмээ Дорноговь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Замын-Үүд суманд ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулан хуурай сүү, молоко зэргийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох юм. Үйлдвэрт шаардагдах ингэний сүүг цуглуулах зорилгоор Мандах, Хатанбулаг, Хөвсгөл, Сайншанд, Улаанбадрах сумдад ингэний эрчимжсэн фермер байгуулах ажлыг эхлүүлээд байна ДОРНОГОВЬ АЙМАГТ ИНГЭНИЙ ФЕРМ, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ, ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЧИГЛЭЛЭЭР БИЕНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖ БАЙНА. Түүнчлэн томоохон бүтээн байгуулалт, үйлдвэр, аж ахуйн газруудыг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, шинээр байгуулах зорилгоор “Бизнес парк”-ыг эдийн засгийн бүсүүдэд байгуулахад дэд бүтцийн асуудлыг орон нутгаас шийдвэрлэж, сонирхогч этгээдэд газар олгох нөхцөлийг бүрдүүллээ. Энэхүү төсөлд тусгагдсанаар ажлын бээлий, ажлын хувцас, сав баглаа боодол, 00 цаасны үйлдвэрүүд, мод үржүүлэг, хүнсний ногоо тариалалт, мөн Сайншанд хотын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн саарал усыг ашиглан “Арьс, шир боловсруулах үйлдвэр”, “Ноос, ноолуур угаах үйлдвэр”, “Эсгийний үйлдвэр”-үүдийг байгуулах боломж бүрдээд байна.

Хавсралт

Санхүүгийн дэмжлэг

Дорноговь аймаг нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймаг бөгөөд 4 төрлийн татварын хувь хэмжээг орон нутагт тогтоон, шилжин ирэгсдийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон газрын төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоосон бөгөөд энэ нь Улаанбаатар хот болон бусад аймгуудийн тогтоосон хувь хэмжээнээс 20%-27%-иар бага байна. Мөн ажил хайгч иргэнийг Дорноговь аймагт шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч тооцон татварын дэмжлэг үзүүлж байна. Орон нутгийн зүгээс гарааны бизнесээ эхлүүлж байгаа компаниудын орлогод ноогдох албан татварыг 5 жилийн хугацаанд бүрэн хөнгөлөх, орон нутагт дулаан, цахилгааны төслүүд хэрэгжүүлвэл борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жил 90%-аар хөнгөлөх бөгөөд дараагийн 3 жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө. Нийслэлээс үйлдвэр, агуулахаа Дорноговь аймагруу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-аар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасаж тооцох зохицуулалт хийнэ. Улаанбаатар хотоос 500-1000 км алслагдсан зайд бизнес эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх, 1000 км дээш алслагдсан суманд бизнесийн үйл ажиллгаа эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх татварын бодлого хэрэгжүүлнэ. Дорноговь аймагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 15 жилийн дотор элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломжийг бүрдүүлнэ. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкууд бизнесийн зээл, орон сууц худалдан авах зээл, ногоон зээл зэрэг нийт 29 төрлийн 40.0 – 360.0 сая төгрөгийн зээлийг жилийн 6 – 23.1 хувийн хүүтэй 12-60 сарын хугацаатай иргэн аж ахуйн нэгжид олгож бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.