loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Өвөрхангай аймаг

1679

Засаглал


Өвөрхангай аймаг нь 2022 оны байдлаар 117 мянган хүн амтай болж, хүн амын тоогоороо улсад 2 дугаарт орж, 34 мянган гэр бүл өрх тусгаарлан, 19 сумынхаа 113 багт харьяалагдан төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл нэгдэн ажиллаж, амьдарцгааж байна. Өвөрхангай аймагт Биеийн тамир спортын газар, Байгаль орчин аялал, жуулчлалын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл, урлагийн газар, ГХБХБГазар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүү хяналт, аудитын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, УЦУОШАлба, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Эдийн засаг


Аймгийн эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 670 тэрбум, үүнээс хөдөө аж ахуйн салбар – 44,8 хувь, худалдаа, үйлчилгээний салбар – 37,9 хувь, аж үйлдвэрийн салбар – 17,3 хувийг тус тус эзэлж байна.
Аялал жуулчлал
Орхоны хөндийн түүхийн дурсгалт газар нь Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Хархорин сум нь аялал жуулчлалын стратегийн онцгой ач холбогдол бүхий онцгой бүс юм. Өвөрхангай аймаг нь аялал жуулчлалын үзмэрийн тоо болон хүчин чадлын хувьд бусад аймгуудаасаа нэгт ордог. Тус аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Бүрд, Арвайхээр сумдад жуулчны бааз 32, зочид буудал 14, рашаан сувилал 6, амралтын газар 8 тус тус үйл ажиллагаа явуулж, хоногт 5500-6000 жуулчин хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Аялал жуулчлалын үйлчилгээний салбарт 2019 оны байдлаар 63 аж ахуй нэгжид 800 гаруй иргэд ажиллаж байсан бол 2022 оны байдлаар 610 иргэн ажилласан байна. Аймгийг зорин ирсэн жуулчдын тоог авч үзвэл 2019 онд 57.9 мянган жуулчин аялснаас 24.8 мянга нь гадаад жуулчин байсан бол 2022 онд 38.8 мянга гаруй гадаад, дотоодын жуулчид аялснаас 4000 гаруй нь гадаад жуулчид аялсан байна. Мөн 2022 оны байдлаар 6 рашаан сувилалд 28.0 мянган амрагч, сувилуулагч үйлчлүүлсэн байна.
Аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд
Аялал жуулчлалын гол бүс нутгуудад дэд бүтцийг сайжруулах, жуулчдын гол чиглэл болох Хархорин суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэзуу музейг Хархорин музейтэй холбосон аялал жуулчлалын гудамж байгуулах төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын гүйцэтгэл 70 хувьтай, мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хужирт, Бат-Өлзий сумыг холбосон 49 км авто зам баригдаж, гүйцэтгэл 30 хувьтай тус тус хэрэгжиж байна. Мөн Өлзийт, Хужирт чиглэлд авто зам барих зураг төсөв хийгдсэн бөгөөд энэ нь Арвайхээрээс Бат-Өлзий сумруу авто замаар явах нөхцөл бүрдэх юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын гол чиглэл дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтууд баригдсанаас Хужирт суманд Хан хужирт амралтын сувиллын ресорт, Хархорин суманд "Торгоны замын нууц" жуулчны бааз, “Гэр комплекс” авто зам дагуух үйлчилгээний цогцолбор, Арвайхээр суманд 4 одны зэрэглэлтэй “Богд” зочид буудал үйл ажиллагаа явуулж, жуулчдад тав тухтай аялах нөхөл боломжийг бүрдүүл орчинд чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байна. Дотоод аялагчдын аюулгүй, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аяллын гол чиглэл дагуу 5 байршилд Германы сэргээн босголтын банкны KFW төслийн санхүүжилтээр "Отоглох цэг"-ийг байгуулан, ажиллуулж байна.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхээр жилд 5 эвент арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
“Торгоны зам-Хархорум хот” соёл, аялал жуулчлалын эвент Хархорин сум
“Монгол эсгий урлалын баяр” Хужирт сум
“Сарлагийн баяр” Бат-Өлзий сум
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, улирлын хамаарлыг бууруулах чиглэлээр “Тэмээний баяр” эвент
“kharakhorum ice festval” Бат-Өлзий суманд тус тус зохион байгуулдаг.

Өвөрхангай аймгийн бэлчээрийн даац: Бэлчээрийг усжуулах, алслагдсан бэлчээрийг усжуулах замаар ашиглалтыг сайжруулах талаар жил бүр улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө зарцуулахын зэрэгцээ төсөл хөтөлбөрийн байгууллагтай хамтран ажиллаж байна. Тухайлбал: аймгийн хэмжээнд 2021-2022 онд улсын төсөв, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн нийт 1380.3 сая төгрөгийн хөрөнгөөр 70 худаг шинээр гаргаж, бэлчээрийн усан хангамж 104.5 мянган га-аар нэмэгдсэн.

Бизнес орчин


Өвөрхангай аймаг нь хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, барилга, барилгын материал, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлийн оролцоо дийлэнх хувийг эзлэн, бүтээн байгуулалт, бизнесийн цар хүрээ өргөжин тэлж байна. Баянтээг ХК нь 40 сая тонн нөөцтэй, жилд 240 мянган тонн нүүрс олборлож, төвийн бүсийн аймгуудыг нүүрсээр хангаж байна.

  • Арьс ирээдүй ХХК жилд 1 сая малын арьс, шир боловсруулах хүчин чадалтай.
  • "Ноос-Ирээдүй" үйлдвэр нь үйл ажиллагаагаа Арвайхээр суманд 2013 оноос эхлүүлсэн бөгөөд түүхий эдийнхээ 50 гаруй хувийг Өвөрхангай аймгаас, үлдсэн хувийг хил залгаа Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв, Булган, Архангай баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Увс, Завхан зэрэг аймгуудаас авдаг. Жилдээ 3000 тн хонины, 250 тн тэмээний ноосонд анхан шатны боловсруулалт хийж, 360 тн самнасан ноос, 9 мянган ширхэг оёмол хөнжил үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрт орон нутгийн 150 гаруй хүн тогтмол цалинжин ажиллаж байгаа юм. Дөрвөн одны зэрэглэлтэй Богд зочид буудал, Хан Хужирт амралт сувиллын газар, Номин, Сансар, Миний сүлжээ дэлгүүр зэрэг сүлжээ худалдааны төвүүдийн салбарууд, банк, банк бус санхүүгийн 12 байгууллага болон бусад үйлчилгээний 513 цэг, нийтийн хоолны 327 цэгт 4 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

Шилжин ирж суурьших иргэдэд болон бизнес, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд зориулж аймгийн хэмжээнд 2023 онд 13 нэгж талбарын 12.3 га газрыг үйлдвэрлэлийн, 28 нэгж талбарын 10.7 га газрыг үйлчилгээний, 7 нэгж талбарын 1.7 га газрыг нийтийн орон сууцны зориулалтаар, аялал жуулчлалын зориулалтаар 16 нэгж талбарын 19.5 га, газар тариалан, таримал ургамал тарих зориулалтаар 32 нэгж талбарын 119 га, иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан 1040 иргэнд 91 га газрыг өмчлүүлэх, 151 иргэнд 9.9 га газрыг шинээр эзэмшүүлэхээр тус тус төлөвлөөд байна.

Дэд бүтэц


Өвөрхангай аймгийн 19 сумын төвүүд цахилгаан эрчим хүч болон шилэн кабельд бүрэн холбогдсон. Цэвэр бохир усны шугамд холбогдсон 8 сум, Улаанбаатар хоттой автозамаар холбогдсон 7 сум . Үүрэн холбооны 4 компани алслагдсан сум, багуудад харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлж, нийт нутаг дэвсгэрийн 85 хувийг холбоод байна.
Дэд бүтцийн салбарт хийгдэж буй ажлууд:

  • •Хархорин суманд олон улсын 4С зэрэглэл бүхий гүний гаальтай агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудлын ТЭЗҮ-г боловсруулах
  • •Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барьж эхлүүлэх ТЭЗҮ-г боловсруулаад байна
  • •Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, цемент, боржин, хүрмэн чулуу боловсруулах үйлдвэрүүд байгуулах ТЭЗҮ-г боловсруулах ажил. • Мандалговь-Арвайхээр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220кВ-ын дэд станц байгуулна.
    •Арвайхээр төвийн бүсийн агаарын бохирдлыг Баянтээгийн шахмал түлшийг ашиглалтад оруулж шийдвэрлэнэ.
  • • БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “МОН-14” төслийн хүрээнд Арвайхээр хотод 30МВт-ын дулааны станц ашиглалтад оруулна. • Үүрэн холбооны сүлжээний дахин дамжуулах станцын тоог нэмэгдүүлж, сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлнэ.

Аюулгүй байдал


Эрүүл мэндийн салбар

Байршил

Хүн ам зүй

Эрэгтэй
11
Эмэгтэй
11
Хүүхэд, Залуус
1
<
Хөгшид
1

Газар зүй

Газар нутгийн хэмжээ
11.00 км2

Өндөрлөг
11.00 м

Цагийн бүс
01:11

Бүсийн дугаах
12222

Нутгийн хуваарь

Аймгийн төв

2212fdgf


Сумд

12


Баг

12