loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар

Газар олголт

  1. Шилжин ирж суурьших иргэдэд болон бизнес, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж аймгийн хэмжээнд 2023 онд 12,3 га газрыг үйлдвэрлэлийн, 10,7 га газрыг үйлчилгээний, 1,7 га газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөөд байна. Мөн аялал жуулчлалын зориулалтаар 19,5 га газар, газар тариалан, таримал ургамал тарих зориулалтаар 119 га, иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан 1040 иргэнд 91 га газрыг өмчлүүлэх, 151 иргэнд 9,9 га газрыг шинээр эзэмшүүлэхээр төлөвлөсөн.
    Та дараах QR кодыг уншуулж Өвөрхангай аймгийн газар төлөвлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Орон байр

Айл өрхүүдийг төвийн нэгдсэн халаалт бүхий тохилог сууцанд ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж, орон сууцны төрөлжсөн хорооллуудыг байгуулснаар аймгийн хэмжээнд 3116 айл өрх нийтийн болон амины орон сууцанд амьдарч байна. Арвайхээр хотод: • 2021 онд 311 айлын 11 орон сууц, • 2022 онд 175 айлын 10 орон сууц • Одоогийн байдлаар 165 айлын 6 орон сууц баригдаж байна.
Хөдөөгийн сумдад: • Хархорин-230 айл 8 орон сууц • Хужирт -21 айл 2 орон сууц • Баянгол-12 айлын 1 орон сууц • Сант-20 айлын 2 орон сууц • Уянга-24 айлын 1 орон сууц • Бүрд -8 айлын 1 орон сууц ашиглалтад орсон байна.

Бизнес эрхлэлт

Орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ болон шилжин ирж суурьших иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрыг олноор бий болгох зорилгоор “Нээлттэй Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа хүн амыг нэмэгдүүлэх, шилжин суурьших иргэдийг татах зорилгоор дараах томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  • Баруун болон төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн 40МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах,
  • Арвайхээр – Шивээхүрэн чиглэлд 500 км, Чойр – Мандалговь – Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн автозам, Арвайхээр – Хужирт чиглэлийн 43 км автозамыг тус тус барьж байгуулах,
  • Арвайхээр хотод автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц ашиглалтад оруулна.
  • “Сумын хөгжил – Инженерийн дэд бүтцийн хангамж” төслийг хэрэгжүүлж сумын төвүүдэд нэгдсэн цэвэр, бохир, дулааны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг байгуулна.
    • Сумдын ИТХ-аар хэлэлцэн баталсан 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд барилга байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлтийн хүрээнд нийт 142 нэгж талбарын 246.4 га газрыг иргэн, аж ажуйн нэгж, төрийн байгууллагад эзэмшүүлж, ашиглуулахаар төлөвлөсөн. Үүнд:  Худалдаа үйлчилгээ - 39 нэгж талбар 20.4 га  Амины орон сууц - 11 нэгж талбар 7.32 га  Нийтийн орон сууц - 9 нэгж талбар 1.9 га  Үйлдвэрлэл - 18 нэгж талбар 19.1 га  Дэд бүтцийн байгууллага - 22 нэгж талбар 25.2 га  Төрийн байгууллага - 28 нэгж талбар 13.3 га  Нийтийн эзэмшил - 15 нэгж талбар 159 га газрыг тус тус төлөвлөсөн. • Дайвар бүтээгдэхүүний болон сүү, цагаан идээ боловсруулах, сав, баглаа боодол, хэвлэлийн үйлдвэр байгуулах;
      • Сумдад түүхий эдийн хөргүүртэй зоорь байгуулж, түүхий эд бэлтгэлийн анхан шатны тордолт бүхий цэг байгуулах; • Жимс, жимсгэнэ боловсруулах, малын тэжээлийн, бордоо, яс, тос, борц, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

Бусад

ТӨСЛҮҮДИЙН ТЭЗҮ-г БОЛОВСРУУЛАХ, АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ • Арвайхээр хотод тээвэр логистикийн төв байгуулж, баруун бүсийн аймгуудад бараа материал борлуулах нөхцөлийг бүрдүүлнэ; • Бат-Өлзий – Хужирт чиглэлийн 49,5 км автозамыг барьж дуусгах. • Арвайхээр-Хужирт чиглэлийн 43.3 км автозамыг барьж ашиглалтад оруулна; • Арвайхээр-Шивээ хүрэн чиглэлийн 500 км авто замыг барьж эхлүүлнэ; • Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барьж эхлүүлнэ. • Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, цемент, боржин, хүрмэн чулуу боловсруулах үйлдвэрүүд байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх;

• Орон нутагт онгоцны буудлуудын үйл ажиллагааг сэргээж, онцгой нөхцөлд сумдад нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ;

• Аялал жуулчлалын бааз, отоглох цэг, оператор компаниудыг дэмжин, аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар жуулчдын тоог нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.