loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Баянхонгор аймаг

Эдийн засаг


ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛНЭ

Баянхонгор аймгийн эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх гурван талт бодлогын нэг хэсэг уул уурхайг салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийг орон нутагт анхааран ажиллаж байна. Аймгийн хэмжээнд ашиглалтын 100 тусгай зөвшөөрөл, хайгуулын 36 тусгай зөвшөөрлийг олгосноос 15-20 ААН тогтмол үйл ажиллагаа явуулж, жилдээ 700-800 хүнийг ажлын байраар хангаж байгаа юм. Мөн томоохон төслүүд хэрэгжиж эхэлбэл 500-1000 хүнийг тогтмол ажлын байраар хангах боломжтой зэрэгцээ оператор, ковшын оператор, уурхайчин зэрэг мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ өндөр байгаа юм. 2021 оны байдлаар Баянхонгор аймгийн уул уурхайн салбар 62,4 тэрбумын орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Бизнес орчин


ИНГЭНИЙ СҮҮГ БОЛОВСРУУЛАН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ

Баянхонгор аймаг импортын зарим сүүн бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах, бага насны хүүхдийн биемахбодийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнээр хүн амын эрэлт хэрэгцээг хангах, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засаг нийгмээ хөгжүүлэх зорилго тавьж ингэний сүүг боловсруулан дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилттойгоор төлөвлөлтийн ажлуудаа амжилттай хэрэгжүүлж байна. 2023 оноос Тэмээ бүхий сумдад 40-50 ингэний сүүний ферм байгуулж, ингэний сүүг хатаах технологиор боловсруулан дотооддоо болон БНХАУ, Япон зэрэг улс орнуудад гаргах юм. . Үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг жилдээ 229,200 кг хуурай сүү үйлдвэрлэж өндөр өртгөөр дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байнгын ажлын байраар 270 хүнийг, түр ажлын байраар 210 хүнийг хангах тооцоо судалгааг хийгээд байгаа юм.

Дэд бүтэц


2024 ОНД ДУЛААНЫ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО

Улсын хэмжээнд 10 аймагт дулааны станц байгуулах ажлыг Монгол улсын Засгийн газраас 2022 онд эхлүүлж. Баянхонгор аймагт 06 сард Дулааны станцын сууриа тавьсан юм. Төлөвлөгөөний хүрээнд манай аймгийн дулааны станцын гүйцэтгэл ажил 100 хувьтай үргэлжилж байна. Нийт 30 орчим тэрбумын төсөвт өртөгтэй дулааны станц 2024 онд ашиглалтад орсноор 100-150 хүнийг тогтмол ажлын байраар хангах бол Баянхонгор хотод нүүрсний хэрэглээг 30 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувиар бууруулж, утаанд агуулагдах хүхрийн хэмжээг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулахаар тооцоолж, аймгийн төвд 247 ААН, төсөвт байгууллага, 238 нийтийн болон амины орон сууцыг шинээр дулаан болон хэрэгцээний халуун усаар тогтмол хангах нөхцөл бүрдэх болно.

**БАЙДРАГИЙН ГОЛОО ТҮШИГЛЭН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛНА**

БОАЖЯ, ЭХЯ, БХБЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Баянхонгор аймгийн Байдрагийн голд олон жилийн урсцын тохируулгатай ус нөөцлөх сан бүхий 25-30 мвт хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулахаар болж 1,3 тэрбумын төсвөөр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлж энэ оны эхний улиралд багтаан хүлээж авахаар болоод байгаа юм. Усан цахилгаан станцтай болсноор манай аймаг хараат бус эрчим хүчээр өөрсдийгөө хангах цаашлаад Зөвхөн Баянхонгор гэлтгүй зэргэлдээ аймгийн төв, олон сумыг усны сэргээгдэх, хямд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах бололцоо бүрдэнэ. Дээрх дулааны станц болон усан цахилгаан станцад ажиллах мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдийг бид орон нутагтаа ирж ажиллах урилгыг энэ ташрамд хүргүүлж байна.