loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар

  • Аймгийн төвөө тэлж, дэд бүтцийн оновчтой шийдлээр төвлөрсөн ШИНЭ СУУРИНГ байгуулж, зам харилцаа холбоогоор өргөжүүлж байна, Энэ бүсэд нээлттэй байдлаар тоонд хязгаар тавихгүйгээр газар өмчлүүлж, эзэмшүүлнэ.
  • Дэлхийд хосгүй Шаргалжуут рашааныг аймгийн төвтэй автозамаар холбохдоо аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой иргэн ААН-үүдэд энэ чиглэлийн дагуу газар олгоно.
  • Аймгийн төвийн гэр хорооллыг дэд бүтцэд бүрэн холбох төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Гэр хорооллыг дулаан хангамж, ус хангамжийн найдвартай эх үүсвэрт холбосноор таны эзэмшиж, өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлэмж, үнэ цэнэ өснө гэж тооцоолж байгаа юм.

Орон байр

2023 ОНД 1124 АЙЛЫН ОРОН СУУЦ ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН АВНА

Баянхонгор аймагт иргэдийн ая тухтай амьдрах орчин жил ирэх тусам сайжирч 2023 онд хувийн хэвшлийн 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1124 айлын орон сууц баригдаж байна. Ирэх гуравдугаар улиралд багтан бүгд ашиглалтад орно. Аймгийн зүгээс та бүхнийг ипотекийн 3 хувийн зээлд хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувийг зээлийн батлан даалтын сангаас олгуулахад дэмжиж хамтран ажиллах болно. Дээрх 27 блок орон сууцны 1м2 нь 1,8-2,0 сая₮-ийн ханштай байгаа бөгөөд орон сууцжуулах бодлого аймгийн төв гэлтгүй манай сумдад ч давхар хэрэгжиж буйгаараа онцлогтой юм.

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХ ОРОН СУУЦНЫ КАТАЛОГ:

Бизнес эрхлэлт

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫГ КЛАСТЕРЖУУЛАН ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Баянхонгор аймаг өөрийн хөрс, нутгийн онцлогтоо тохируулан ХАА-Н КЛАСТЕР төслийн хүрээндээ сүүн бүтээгдэхүүн, газар тариалан, жилд 1000 тонн хүчит тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай малын тэжээлийн үйлдвэр байгуулах, мах ногооны зоорь, дэд бүтэц, шугам сүлжээ,худаг, машин, тоног төхөөрөмж, хүлэмжний чиглэлээр нийт 12 тусгай төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тодруулбал, Баянхонгор аймаг хүнсний ногоо, малын тэжээлээ эрүүл хөрсөндөө өөрсдөө тариалж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох, тариаланчид болон малчдынхаа хөдөлмөрийн үр шимийг хамгаалах, бүтээгдэхүүнийг нь зөв технологиор хадгалах, орчин үеийн стандарт хөргүүр бүхий 1000 тоннын зоорь байгуулах , Дотоодын нөөц бололцоо, давуу талдаа түшиглэн гадаадын зах зээлд өндөр өртгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх буюу ингэний сүүний үйлдвэр байгуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Малчид, газар тариалан эрхлэгч иргэдийн ажил орлого, аймгийн эдийн засгийн орлого, хөгжилтэй шууд хамааралтай дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талууд буюу энэ чиглэлийн мэргэжилтэй, боловсон хүчнийг бид орон нутагтаа урьж байгаа юм. Төслийн хүрээнд маш өргөн хэмжээний талбайд газар тариалангийн ажил явагдаж, 100 өрх өвлийн дулаан хүлэмжид тариалалт эрхэлж, сүүний боловсруулалт, фермэр байгуулахад 300 гаруй иргэн ААН-тэй хамтран ажиллаж, ажлын байраар ханган эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхээр тооцон ажиллаж байна.

Бусад

ДОТООД ГАДААДЫН ЖУУЛЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Говь, хангай, тал хээрийн гурван бүс нутаг Баянхонгор аймаг өөрийн орон нутаг, хүн зон олны онцлогийг олон нийтэд сурталчлах чиглэлээр эвэнт 7 арга хэмжээг 2023 онд зохион байгуулахаар аймгийн ИТХ-аараа баталлаа. Түйн голын жавар, Тэмээчдийн зөвлөгөөн тэмээний баярыг өргөн дэлгэр зохион байгуулж дууссан бол ирэх 06 сард Монголын хүүхдийн спортын зуны 7-р наадмыг , 7 сард Олон улсын аялагч жуулчдын анхаарлыг татсан Монгол түмний харвуул наадмаа, 08 сард уул хайрхны эзэн сарлагийн баяраа тус тус өргөн дэлгэр зохион байгуулна. 2020 оны байдлаар манай аймаг 47901 гадаад дотоодын жуулчдыг хүлээн авч зочлох үйлчилгээний салбарынхан маань энэ хугацаанд 1 тэрбум төгрөгийн орлогыг олсон байна. Энэ онд илүү олон жуулчдыг татан 52,500д хүргэж, орон нутгийн зочлох үйлчилгээний салбартаа 2,5 тэрбумын орлогыг эргэлдүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа юм.