loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд салбар дундын уялдаа холбоог хангах, бодлогын түвшинд зохицуулалт хийх чиглэлээр Үндэсний хороо дараах ажлуудыг хэрэгжүүллээ.

Баянхонгор аймгийн хоршоологчид 4,1 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийлээ. 

"Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд тус аймгийн хоршоонд нэгдсэн 1905 малчин 55,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Одоогоор тус аймагт  "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд олгосон нийт зээлээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл бүртгэгдээгүй байна.

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ АВАХ ХҮСЭЛТТЭЙ ХОРШООДЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Баянхонгор сумын Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийн материалыг 2025.10.01-2025.11.01 хүртэлх хугацаанд хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор сумын ЗДТГ-ын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоодын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.АЛТАНСҮХ-тэй холбогдож авна уу! /Утас:85515811/

Мөн доорх https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389812711221 ... линкэр орж төслийн журамтай танилцана уу!

Баянхонгор аймаг нь 1941 онд үүсэн байгуулагдсан 20 сум, 26800 өрхийн 90 гаруй мянган хүн амтай. Баянхонгор аймаг нь хот тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг үлэмж сайтай. Хүүхэд багачууд, идэр залуус, ахмад буурлуудын амьдрах, ажиллах, сурах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хөгжин дэвших бүх талын боломж, орчин нөхцөл сайтар бүрдсэн өдрөөс өдөрт өргөжин тэлж буй өнгөлөг залуу хот юм. МУЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангахад томоохон төсөл, төлөвлөлтийн ажлуудаа уяж холбон, илүү далайцтай үр ашгийг тооцоолон, шилжин суурьшигчдаа хүлээж авахаар гүйцэтгэлээ төлөвлөн “НЭЭЛТТЭЙ БАЯНХОНГОР” аймаг болсноо зарлалаа.