loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар олголт

  1. Шилжин ирж суурьших иргэдэд болон бизнес, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж аймгийн хэмжээнд 2023 онд 12,3 га газрыг үйлдвэрлэлийн, 10,7 га газрыг үйлчилгээний, 1,7 га газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөөд байна. Мөн аялал жуулчлалын зориулалтаар 19,5 га газар, газар тариалан, таримал ургамал тарих зориулалтаар 119 га, иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан 1040 иргэнд 91 га газрыг өмчлүүлэх, 151 иргэнд 9,9 га газрыг шинээр эзэмшүүлэхээр төлөвлөсөн.
    Та дараах QR кодыг уншуулж Өвөрхангай аймгийн газар төлөвлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Аймгийн ИТХ-ын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16/02 дугаар тогтоолоор “Нээлттэй Өвөрхангай” хөтөлбөр батлагдсан.

Ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн салбарт

  1. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, залуу малчдыг малжуулах бодлого баримтлан ажиллаж байна.
  2. Арвайхээр хотод төмс, хүнсний ногооны автоматжуулсан зоорь байгуулах
  3. Жимс, жимсгэнэ боловсруулах, малын тэжээлийн бордоо, яс, тос, борц, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт
  4. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Гучин-Ус, Арвайхээр, Хархорин, Есөнзүйл, Сант сумдын төвийг “Бүсийн хөгжлийн төв” болгож хөгжүүлэх
  • Дайвар бүтээгдэхүүн болон сүү, цагаан идээ боловсруулах, сав баглаа боодол, хэвлэлийн үйлдвэр байгуулах
  • Хоршооны хөгжлийг дэмжиж, сумдад түүхий эдийн хөргүүртэй зоорь байгуулах, түүхий эд бэлтгэлийн анхан шатны тордолт бүхий цэгүүд байгуулах