loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

НЭЭЛТТЭЙ ГОВЬСҮМБЭР ХӨТӨЛБӨР ДЭД БҮТЭЦ БҮРЭН ХӨГЖСӨН Говьсүмбэр Аймаг-т ШИЛЖИН ИРЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛБАЛ ДАРААХ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИНЭ.

Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь үйл ажиллагааг явуулж байгаа тухайн орон нутагт бүртгэлтэй, тухайн орон нутгийн татварын албанд бүртгэгдсэн албан татвар төлөгч ажил хайгч иргэнийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног шинээр ажиллуулсан бол тухайн хугацаанд хамаарах цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос нэг удаа хасаж тооцно. /ААНОАТ-ын тухай хууль, 21/15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсэг/